MSports logo
АНУ шигшээ тоглолтоос мултарч Герман, Сербийн багууд аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 8

  • АНУ шигшээ тоглолтоос мултарч Герман, Сербийн багууд аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо

    19 дэх удаагийн сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээн тоглолтууд өнөөдөр өндөрлөж Герман, Сербийн шигшээ багууд цомын төлөө өрсөлдөхөөр боллоо.

    АНУ шигшээ тоглолтоос мултарч Герман, Сербийн багууд аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо

    Хагас шигшээд Серби, Канадын шигшээ багуудын учраа таарсан бөгөөд Канадын шигшээг ихэнх сэтгүүлчид болон спортын шинжээчид үзэж байсан бол Никола Иокичгүй ч Богдан Богдановичоор удирдуулсан Сербийн шигшээ багийн тоглолт жигд байж 95-86 харьцаатай ялалт байгуулав. Тоглолтын эхний хагас ижилхэн өрнөсөн ч хоёрдугаар хагаст Богдан Богданович болон Никола Милутиновын гайхалтай тоглолт үргэлжилж 10 онооны зөрүү үүсгэн үүнийгээ хадгалсаар дэлхийн аваргын цомын төлөө өрсөлдөх эрхээ авлаа. Канадын шигшээ багаас РЖ Баррет  23 оноог 57% довтолгооны хувьтай авсан ч хожил байгуулахад хангалтгүй байв. Нөгөө талд Богдан Богданович зогсоогдошгүй байж 23 оноо, 3 дамжуулалт талбай дээр байхдаа хамгийн өндөр буюу +28 үзүүлэлтэйгээр багаа тэргүүллээ. 

    АНУ шигшээ тоглолтоос мултарч Герман, Сербийн багууд аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо

    Дээрх тоглолтын дараа АНУ, Германы шигшээ Манила хотын цэнгэлдэхэд үргэлжилсэн. Тус тоглолтын эхнээс л Германы шигшээ гайхалтай байж холын зайн болон ойрын зайн довтолгоонуудыг өндөр хувьтай гүйцэтгэсэн. АНУ хоёрдугаар үеэс тоглолтыг хошуучилсан ч гурав болон дөрөвдүгээр үед Германы шигшээ тэр тусмаа Андреас Обст, Франз Вагнер нар онцгой байснаар 10 онооны зөрүү үүсгэж дөрөвдүгээр үерүү хөтлөн орсон. АНУ дөрөвдүгээр үед оноог гүйцэхийн төлөө нэлээдгүй чармайж 2 онооны зөрүүтэй аваачсан ч тоглолтын цаг дуусахад нэгэнт дөхсөн байлаа. Улмаар хүчирхэг АНУ-ын шигшээ онооны хүснэгтийн дээр гарч чадалгүй 111-113 харьцаатай ялагдсанаар дэлхийн аваргын ээлжит шуугианыг тариад байна. Тус тоглолтын онцлох тоглогч нь Андреас Обст байсан ба 24 оноо 6 оновчтой дамжуулалт гүйцэтгэж талбай дээр байх хугацаандаа +24 үзүүлэлттэй байсан байна. 

    АНУ шигшээ тоглолтоос мултарч Герман, Сербийн багууд аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо

    19 дэхь удаагийн ДАШТ-ий цомын төлөөх тоглолт есдүгээр сарын 10-ны өдөр 20:40 цагаас Филиппин улсын Манила цэнгэлдэх хүрээлэнд Герман, Сербийн шигшээ багуудын хооронд болно.