MSports logo
Оюутны шигшээ баг хэсгээсээ нэгээр шалгарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 4

  • Оюутны шигшээ баг хэсгээсээ нэгээр шалгарлаа

    Тайванийн Тайбэй хотод зохиогдож буй FISU-AUB Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнд манай улсын оюутны шигшээ баг өнгөрсөн жилийн оюутны лигийн аварга Сити Их сургуулийн нэр дээр оролцож өнөөдөр хоёр дахь ялалтаа байгууллаа. Тэд өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Хонг-Конгийн шигшээ багийн эсрэг хийж 78-56 харьцаатай 22 онооны зөрүүтэй илт давуу ялалт байгууллаа.

    Манай оюутны шигшээ B хэсэгт Хонг Конг, Филиппиний шигшээ багуудтай хуваагдсан ба эхний тоглолтод Филиппиний шигшээг 73-70 харьцаатай буулгаж авсан.

    Тэгвэл өнөөдөр Хонг-Конгийг 78-56-аар бут ниргэж хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарлаа. Тус тоглолтод:


    А.Энхбаясгалан 21 оноо,

    Б. Сүхбат 12 оноо

    Н. Мөнхчөдөр 11 оноо

    И. Ихбаяр 10 оноо тус бүр авч багтаа хожил байгуулахад тусалжээ. Дараагийн тоглолтод А хэсгийн 2-р байраар шалгарсан багтай тоглох ба А хэсэгт Тайвань, БНСУ, Энэтхэг улсын багууд өрсөлдөж байна.