MSports logo
Монголын оюутны шигшээ Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээний ээлжит тоглолтоо Хонг Конгийн багийн эсрэг хийнэ
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 4

  • Монголын оюутны шигшээ Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээний ээлжит тоглолтоо Хонг Конгийн багийн эсрэг хийнэ

    FISU-AUB Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнд манай улсын оюутны шигшээ баг өнгөрсөн жилийн оюутны лигийн аварга Сити Их сургуулийн нэр дээр оролцож буй.БНХАУ-ын Тайваний Тайбэй хотод зохиогдож буй тус тэмцээнд манай шигшээ B хэсгийг толгойлон Хонг Конг, Филиппины шигшээ багуудтай хуваагдсан. Харин А хэсэгт Тайвань, БНСУ, Энэтхэг улсын багууд тус бүр оролцож байна.

    Монголын оюутны шигшээ Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээний ээлжит тоглолтоо Хонг Конгийн багийн эсрэг хийнэ

    Манай шигшээ баг эхний тоглолтоо Филиппины шигшээтэй 09-р сарын 02-ны өдөр хийсэн. Эхний гурван үеийн турш оноо дутуу явсан залуус маань тоглолтын 4-р үед онооны зөрүүг ойртуулан улмаар онооны давамгайллыг гартаа аван эцсийн мөчид 73-70 харьцаатай чухал ялалт байгуулсан билээ.  

    Тус тоглолтод багийн ахлагч А.Энхбаясгалан үүргээ тун сайн биелүүлж 15 оноогоор багаа тэргүүлсэн бол онооны эргэн ирэлт хийхэд гол нөлөөг багийн хамгаалагч Б.Барсболд үзүүлсэн ба 13 оноогоор багтаа тус болсон юм. Тэдний араас Т. Ууганбаяр 12 оноо, Б.Тулуй 9 оноо, Б. Сүхбат, Н.Мөнхчөдөр нар тус бүр 8 оноог багтаа нэмэрлэжээ.

    Өнөөдөр 16:00 цагаас хэсгийн ээлжит тоглолтоо Хонг Конгийн оюутны шигшээ багтай хийх гэж байна.