MSports logo
И-Спортын хамгийн том тэмцээнүүдийн нэг “The International” өнөөдөр эхэлж байна
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 4

  • И-Спортын хамгийн том тэмцээнүүдийн нэг “The International” өнөөдөр эхэлж байна

    И-Спортын хамгийн том тэмцээнүүдийн нэг гэгддэг Dota2 төрлийн “The International” тэмцээн өнөөдөр буюу 09-р сарын 04-ны өдөр эхэлж байна. Жил бүрийн чансаагаараа тэргүүлэгч дэлхийн шилдэг багууд оролцдог уг тэмцээн 13 дахь удаагаа зохиогдож байгаа ба энэ удаа Дани улсын нийслэл Копенхаген хотноо зохиогдож байна.

    Тэмцээнд нийт 16 баг оролцож байгаа ба Зургаан баг урилгаар, бүсийн сонгон шалгаруулалтаас арван баг нийт 16 баг оролцож байна. Баруун Европ, Хятад, Зүүн өмнөд Ази, Өмнөд Америкийн хоёр баг, Зүүн Европ, Хойд Америкийн нэг багууд сонгогдсон. Тэмцээний үндсэн шагналын сан 1,600,000 ам.долларт байсан бол Dota2 тоглоомын нийт борлуулалтын 25%-ийг нийт шагналын санд нэмсэн буюу 796,308 доллар нэмэгдсэн аж. Улмаар нийт шагналын сан $2,396,308 долларт хүрсэн өндөр шагналын сантай тэмцээн болох гэж байна. 

    И-Спортын хамгийн том тэмцээнүүдийн нэг “The International” өнөөдөр эхэлж байна

    Хэсгийн шат 09-р сарын 04, 05-нд явагдсан ба бүх тоглолтууд түрүүлж хоёр хожсон нь ялна. Хэсэг тус бүрийн эхний хоёр багийн эсрэг хэсгийн 3, 4-р байрын багуудын өрсөлдөгчидтэй (A vs B, C vs D) онооны тоглолт хийнэ. Ийнхүү байрлал тодорхой болоход плэй-оффын тоглолт 2024 оны 9-р сарын 8-аас 9-р сарын 10-ны хооронд болох ба 9-р сарын 13-аас 15 хооронд шигшээ тоглолтууд явагдах хуваарьтай байна.