MSports logo
Өнөөдөр ОУХМ П. Энхманлай өнөөдөр 17:32 цагаас эхний гараанд гарч уралдана
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 4

  • Өнөөдөр ОУХМ П. Энхманлай өнөөдөр 17:32 цагаас эхний гараанд гарч уралдана

    Хүн төрөлхтний эв нэгдэл, эрх тэгш байдлын бэлэг тэмдэг Паралимпын наадам долоо дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Тус наадамд манай улсаас зургаан төрөлд нийт 12 тамирчин оролцсоноос нэг АЛТ, хоёр мөнгөн медаль хүртсэн амжилттайгаар 41-р байрт бичигдэж байна. Тэгвэл 09-р сарын 04-ны өдөр буюу өнөөдөр Хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн Т53 ангилал, 100м-ийн уралдаанд ОУХМ П.Энхманлай өрсөлдөнө. Түүний уралдаан Монголын цагаар 17:32 цагаас эхлэх ба тэрбээр эхний гараанд Саудын Араб, Тайландын хоёр тамирчин, АНУ-ын тамирчидтай өрсөлдөх юм.

    Өнөөдөр ОУХМ П. Энхманлай өнөөдөр 17:32 цагаас эхний гараанд гарч уралдана

    Б.Банзрагч дасгалжуулагчтай Үндэсний шигээ багийн тамирчин П.Энхманлай нь "Токио 2020" паралимпод оролцож байсан туршлагатай ба 𝟏𝟓.𝟗𝟕 секундээр долоодугаар байрт орж, улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоож байсан юм. Мөн "Ханжоу 2022" Азийн спортын наадамд 7-р байр, 2019 оны пара хөнгөн атлетикийн ДАШТ-ий 13-р байр, ОУ-ын гранпри тэмцээнээс 1 алт, 1 мөнгөн медалийг хүртсэн билээ.

    Түүний энэхүү спортыг сонгосон шалтгаан нь яг түүнтэй ижил тусгай хэрэгцээт хүмүүст хөнгөн атлетикийн спорт хамгийн зөв тохирох юм шиг санагдсантай холбоотой ажээ. Тэрбээр долоо хоногт дунджаар 20 цаг бэлтгэл сургуулилт хийдэг байна. Тэрбээр өөрийн ангилалдаа Монгол улсын дээд амжилтыг 15.89 болгон тогтоосон ба Дэлхийн дээд амжилт 14:10, Паралимпын дээд амжилт 14.20 байдаг ажээ.