MSports logo
КАТАР 2022 ДАШТ-ИЙ ШИГШЭЭ ТОГЛОЛТ БОЛОХ ТАЛБАЙД ТУРШИЛТЫН ТОГЛОЛТ ЗОХИОГДЛОО
  • А
    Админ

    9 сарын 13

  • КАТАР 2022 ДАШТ-ИЙ ШИГШЭЭ ТОГЛОЛТ БОЛОХ ТАЛБАЙД ТУРШИЛТЫН ТОГЛОЛТ ЗОХИОГДЛОО

    ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино Лусаил супер цомын тэмцээнд оролцсон байна. Энэ оны сүүлээр ДАШТ-ий шигшээ тоглолт Лусаил цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах гэж байгаа тул цэнгэлдэх хүрээлэнгийн бүх багтаамжийг шалгах арга хэмжээ боллоо. Инфантино Катарын Ерөнхий сайд шейх Халид бин Халифа бин Абдулазиз Аль Танитай тус улсад байх хугацаандаа уулзжээ. Тоглолт Саудын Арабын аварга Аль Хилал Египетийн Премьер лигийн аварга Замалекийн хооронд болж, үндсэн цагт 1-1-ээр тэнцэж торгуулийн цохилтоор 4:1-ээр Саудын Арабын баг Египетийн багийг буулгаж авсан байна.

    Тус цэнгэлдэх хүрээлэн нь 11-р сарын 20-ноос 12-р сарын 18-ны хооронд зохион байгуулагдах гэж байгаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс өмнө багтаамжийн туршилт хийсэн найм дахь буюу сүүлийн дэлхийн аварга шалгаруулах цэнгэлдэх хүрээлэн болжээ.  Инфантино өмнө нь Катарын Оддын лигийн "Аль Араби" болон "Аль Райян" багуудын хооронд болсон анхны тоглолтыг үзэхээр Лусаил Иконик цэнгэлдэх хүрээлэнд ирж байжээ. Тэр үед 20,000 фанатууд тоглолтыг үзсэн бол энэ удаагийн туршилтын арга хэмжээний тоглолтыг 77 мянга гаруй хүн үзсэн нь өндөр үзүүлэлт боллоо. Тодруулбал, гийт 77,757 хөгжөөн дэмжигч энэхүү тоглолтыг үзсэн нь Катарын дээд амжилт болж, Лусаил Иконик цэнгэлдэх хүрээлэнг бүхэлд нь дүүргэжээ.

    Лусаил Иконик цэнгэлдэх хүрээлэнд хэсгийн зургаан тоглолт, хасагдах шатны нэг тоглолт, шигшээ тоглолт зэрэг дэлхийн аварга шалгаруулах 10 тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Гэсэн хэдий ч үзэгчид тоглолтыг үзэх үед маш их халуунд талбай руу удаан алхаж, агааржуулагчгүй, цэнгэлдэх хүрээлэнгийн чийгшүүлэх боломж хязгаарлагдмал зэрэг асуудалтай тулгарсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Цэнгэлдэх хүрээлэнгийн дүрмээр үзэгчид шингэн зүйл авчрахыг зөвшөөрдөггүй билээ.

    Н.Бэлгүүн