MSports logo
ЭЙЖА УИЛСОН WNBA-ЫН УЛИРЛЫН ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТОГЛОГЧ БОЛЛОО
  • А
    Админ

    9 сарын 13

  • ЭЙЖА УИЛСОН WNBA-ЫН УЛИРЛЫН ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТОГЛОГЧ БОЛЛОО

    Лас Вегас Эйсэс багийн довтлогч Эйжа Уилсон WNBA 2022 улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртлээ. WNBA-н үнэ цэнэтэй тоглогчийг 56 спортын мэргэжилтэн, сэтгүүлч нарын саналаар шалгаруулдаг бөгөөд тус мэргэжилтнүүдээс 31 нь Эйжа Уилсоныг шилдэг тоглогчоор сонгож 478-н оноотойгоор “MVP” шагналыг хүртсэн байна. Түүний араас Сиэтл Сторм багийн довтлогч Бренна Стюарт 446-н оноотой хоёрт жагссан бол Лас Вегас Эйсэс багийн холбогч Келси Плам 181-н оноотой үнэ цэнтэй тоглогчийн санал асуулгад гуравдугаарт жагссан юм.

     

    Энэ нь түүний хоёр дахь үнэ цэнэтэй тоглогчийн шагнал бөгөөд энэ шагналыг нэгээс олон удаа авсан долоо дахь тоглогч болж байгаа юм. Өмнө нь Лорен Жексон, Лиза Лесли, Шерил Свупс нар үнэ цэнтэй тоглогчийн шагналыг гурван удаа хүртэж байсан бол Синтия Купер, Елена Делле Дон, Кэндис Паркер нар энэхүү шагналыг тус бүр 2 удаа хүртэж байсан билээ. Ийнхүү Эйжа Уилсон улирлын үнэ цэнтэй тоглогч, шилдэг хамгаалан тоглогчийн шагналыг нэг улиралд хүртсэн 5 дах тоглогч болж байгаа аж. Эйжа Уилсон энэ улирлын 36 тоглолтод оролцож дундаж оноо авалтаар тавт(19.5), самбараас бөмбөг авалтаар хоёрт(9.4), 1.9 хаалт дунджилж 17-н “Double-Double” хийсэн нь лигийг тэргүүлэх үзүүлэлт байсан билээ. Лас Вегас Эйсэс энэ улиралд 26 хожиж, 10 хожигдон Өрнө бүсийг тэргүүлсэн бөгөөд хасагдах шатанд Финикс Меркури болон Сиэтс Сторм багуудыг ялж шигшээ цувралд шалгараад байгаа юм. 

    Э.Мандалбаяр