MSports logo
ГЕРМАНЫ САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ ГРЕКИЙГ ХОЖИЖ, ЕВРОБАСКЕТ ТЭМЦЭЭНИЙ ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА
  • А
    Админ

    9 сарын 13

  • ГЕРМАНЫ САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ ГРЕКИЙГ ХОЖИЖ, ЕВРОБАСКЕТ ТЭМЦЭЭНИЙ ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА

    Европын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах Евробаскет тэмцээний шөвгийн наймын тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Өнгөрсөн шөний тоглолтуудаас Герман болон Грекийн тоглолт олны анхаарлыг ихэд татлаа. Тоглолтын өмнө Грекийн шигшээ багийг чансааны хувьд илүү, хожил байгуулах боломжтой гэж яригдаж байсан ч тоглолтын үр дүн эсрэгээрээ байлаа. Герман улсын сагсан бөмбөгийн шигшээ баг талбайнхаа давуу талыг ашиглаж, ЕвроБаскетийн хагас шигшээд Испанитай зэрэгцэн шалгарлаа. Яианнис Антетокоунмпо тэргүүтэй Грекийн шигшээ баг Германд 107:96-аар хожигдлоо. Деннис Шрөдер 26 оноо авч багийнхаа дээд амжилтыг авчирсан бол Даниэл Тейс 16 самбараас бөмбөг авалтаар самбаруудыг тэргүүлж, шөвгийн наймд гайхалтай ялалт байгуулсан юм. Эхний хагасыг Грек тэргүүлсэн ч 61:57 талбайн эзэн багт хоёрдугаар оноог барих, цаашлаад илүүрхэх боломж байсан.  

    Гуравдугаар үед Антетокоунмпогийн довтолгоонууд удаа дараа амжилттай болсон ч энэ нь ялалт байгуулахад хангалттай байсангүй. Германчууд өрсөлдөгчөө 3-р үед 26-10-аар илүүрхэж, тоглолтын тооны харьцааг 83-71 болгож, улмаар сүүлийн үед энэхүү давамгайллаа хадгалсаар талбайдаа баяр хөөртэйгөөр хожил байгуулж, хөгжөөн дэмжигчиддээ бэлэг барилаа.  Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аварга, NBA-гийн хоёр удаагийн үнэ цэнэтэй тоглогч Антетокоунмпо энэ тоглолтонд 31 оноо авч, оновчтой дамжуулалт, самбараас бөмбөг авалтаар багаа тэргүүллээ. 

     
    Энэхүү тоглолтын өмнө Евробаскет тэмцээний гурван удаагийн аварга Испанийн шигшээ баг Финландын эсрэг тоглож 100:90-ээр ялалт байгуулсан.  Испани нэгдүгээр үед 11 онооны зөрүүтэй байсан бол гуравдугаар үеийн төгсгөлд зургаан оноотой тэргүүлж эхэлсэн. Улмаар Финландчууд онооны зөрүүг 84-82 болгон бууруулснаар тэдэнд боломж гарч ирсэн ч ахлагч Руди Фернандезын хоёр гурван онооны шидэлтүүдээ амжилттай болгож шийдвэрлэх үед Испаний шигшээ багт тус хүргэсэн.   Ах дүү Эрнангомез шигшээ багийнхаа төлөө тоглож мөн онцлох амжилтыг үзүүлсэн.  Хуанчо Эрнангомез 15 оноог авчээ.  Хоёр хоногийн өмнө тоглолтонд манлайлсан Маркканен дахин багийнхаа ачааг мөрөн дээрээ үүрч энэ өдөр 28 оноо багтаа авчирсан юм. Өнөөдөр шөвгийн наймын өөр хоёр болох бөгөөд өнгөрсөн удаагийн аварга Словен Польштой, Олимпийн мөнгөн медальт Францын шигшээ баг Италитай тоглох юм.

    Н.Бэлгүүн