MSports logo
НБА-ын шинэ улирлын солилцоо наймааны үр дүн болон багуудын бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөн бэ?
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 24

  • НБА-ын шинэ улирлын солилцоо наймааны үр дүн болон багуудын бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөн бэ?

    Хойд Америкийн Сагсан бөмбөгийн NBA Улирал эхлэхэд нэг өдөр үлдээд байна. Багуудын солилцоо наймаа хэдийн дууссан ба улирлын өмнөх тоглолтуудад хэрхэн гарах, ямар бүрэлдэхүүнтэй туршсан.  Тэгвэл энэ зунаас өнөөдрийг хүртэл 30 баг ямар солилцоо хийж, бүрэлдэхүүндээ хэрхэн өөрчлөлт оруулсан, мөн тоглогчидтой ямар дүнгээр гэрээ хийсэн, сунгасан гэдгийг дэлгэрэнгүй хүргэж байна.  

    Денвер Наггетс

    Өнгөрсөн улирлын шинэхэн аваргууд багтаа тийм ч их өөрчлөлт оруулсангүй.

    Жастин Холидэй 

    Энэ жил чөлөөт агент болоод байсан хамгаалан тоглогч Жастин Холидэйг Денвер баг нэг жилийн гэрээ хийн туршиж үзэхээр болсон байна. 

    Рэжжи Жэскон, ДеАндре Жордан

    Хуучин бууны хугархай, туршлагатай тоглогчид болох Рэжжи Жэскон, ДеАндре Жордан нартай дахин хоёр жилийн гэрээ хийн багтаа үлдээжээ. 

    Багийн дэлгэрэнгүй бүрэлдэхүүнийг ЭНД дарж үзнэ үү.

    НБА-ын шинэ улирлын солилцоо наймааны үр дүн болон багуудын бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөн бэ?

    Бостон Селтикс

    Жейлен Браун 

    Хоёр удаагийн бүх одод тоглогч Жейлен Браун NBA-ын түүхэн дэх хамгийн том буюу 5 жилийн 304 сая долларын гэрээ байгуулж Бостон хотдоо үлдлээ. 2023/07/23

    Веньен Габриэль

    Төвийн тоглогч Веньен Габриэль багтаа үлдэхээр гэрээ байгуулсан ба багийн бодлогын дагуу гэрээний нөхцөлийг зарлаагүй байна. 2023/10/03

    Жрү Холидэй

    Энэ намрын томоохон солилцооны нэг хэсэг Жрү Холидэй Милоуки Бакс багаас Портланд хотруу солигдоод байсан. Тэгвэл түүнийг Бостон Селтикс баг хамгаалагч Малколм Брогдон, төвийн тоглогч Роберт Уильямс болон ирээдүйн драфтын эхний тойргийн хоёр эрхээр Портлэнд Трэйл Блэйзерс багтай солилцож багтаа нэгтгэлээ. 2023/10/01

    Кристапс Порзингис

    Түүнийг авахын тулд гурван багийн солилцоо болсон ба багийн хамгаалагч Маркус Смартыг Мемфис хотруу явуулж, Данило Галинари, Майк Мускала, 2023 оны 35 дахь эрх зэргийг Вашингтон Визардс багруу шилжүүлсэн. 2023/07/23

    Залуу хамгаалан тоглогч Пэйтон Притчардыг 4 жилийн 30 сая долларын гэрээгээр багтаа үлдээлээ. 

    Багийн дэлгэрэнгүй бүрэлдэхүүнийг ЭНД дарж үзнэ үү.

    НБА-ын шинэ улирлын солилцоо наймааны үр дүн болон багуудын бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөн бэ?

    Милаукий Бакс

    Дээрх багийн эсрэгцэл, нөгөө тал нь гэхэд хэлсдэхгүй Милаукий Бакс жил бүр өндөр хүлээлттэй оролцдог ч сүүлийн хоёр жил гэмтэл бэртэл, дасгалжуулагч, азгүйтэл гэх мэт олон зүйлээс шалтгаалж финалд шалгаралгүй удсан. Энэ жил тэд багийн суурь тоглогчидоо үлдээсэн ч Жрү Холидэй, Грэйсон Аллен нарыг лигийн шилдэг клатч тоглогч, энэ зуны наймааны зах зээл дээрх хамгийн том тоглогч Дэмиан Лиллардаар сольсон билээ. Мөн тэд Малик Бийсли, Жэй Кроудер, АЖ Грийн, Камерон Пэйн зэрэг үүргийн тоглогчидтой нэг болон хоёр жилийн богино хугацааны гэрээ байгуулсан. Харин гэмтэл бэртлээсээ бүрэн ангижирсан Крис Миддлетонтой 3 жилийн 102 саяын долларын гэрээ байгуулсан билээ.

    Багийн дэлгэрэнгүй бүрэлдэхүүнийг ЭНД дарж үзнэ үү. 

    НБА-ын шинэ улирлын солилцоо наймааны үр дүн болон багуудын бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөн бэ?

    Финикс Санс

    Өмнөх улирлын дундуур Кевин Дурантыг багтаа нэгтгэж контендер багийн түвшнээ улам зузаатгасан Сансууд лигийн шилдэг оноо түүгч Брэдли Бийлийг багтаа нэгтгэж үүргийн тоглогчид болох Грэйсон Аллен, Эрик Гордон, Бол Бол, Юута Ватанабе нараар хүчээ зузаатгалаа. Харин өмнөх бүрэлдэхүүнээс Удока Азубуйке, Древ Юубанкс, Дамион Лий, Чимези Мету, Жош Окоги нартай мөн л богино хугацааны гэрээгээр багтаа үлдээлээ. 

    Багийн дэлгэрэнгүй бүрэлдэхүүнийг ЭНД дарж үзнэ үү.

    НБА-ын шинэ улирлын солилцоо наймааны үр дүн болон багуудын бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөн бэ?

    Голден Стэйт Уарриорс

    Крис Пол

    Финикс Санс багаас Брэдли Бийлийн солилцоонд багтан нийслэл хотруу нүүнгээ алдсан лигийн бүх цаг үеийн шилдэг холбогчдын нэг Крис Полыг Жордан Пүүл, Патрик Болдвин ирээдүйн хоёр драфтын эрхийн хамт солилоо. 07-р сарын 07-ны өдөр болсон тус наймаагаар Голден Стэйт Уарриорс баг өнгөрсөн цагт ривал байсан шилдэг хоёр холбон тоглогчыг нэг багт нэгтгээд байна. Крис Пол улирлын өмнөх тоглолтуудад цөөхөн минут тоглосон ч багтаа хэрхэн хэрэг болж чадахаа аль хэдийн харуулаад амжсан.  

    Рүди Гэй

    Лигийн туршлагатай тоглогчдын нэг 18 дахь жилдээ тоглож буй Рүди Гэй тус багтай нэг жилийн гэрээ байгуулсан байна. 

    Дрэймонд Грийн

    Өнгөрсөн аравны эзэрхэг багуудын нэг Голден Стэйт Уарриорсын хөдөлгүүр Дрэймонд Грийний гэрээ энэ зун дуусаж байсан ба сунгахын тулд Жордан Пүүл үү Дрэймонд Грийн үү гэсэн сонголт Уарриорсын удирдлагуудын өмнө тулгараад байсан юм. Үүний үр дунд дээр дурдсан Полын солилцоо болж Грийн 4 жилийн 100 сая долларын гэрээтэйгээр Алтан мужид замналаа үргэлжлүүлэхээр боллоо. 

    Дарио Сарич

    Энэ зун мөн чөлөөт агент болоод байсан Хорват хүчний довтлогч Дарио Саричтай дахин нэг жил хамт тоглохоор тохиролцсон байна. 

    Багийн дэлгэрэнгүй бүрэлдэхүүнийг ЭНД дарж үзнэ үү.

    НБА-ын шинэ улирлын солилцоо наймааны үр дүн болон багуудын бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөн бэ?

    Лос Анжелес Лэйкерс

    Энтони Дэвис 

    Энэ жил чөлөөт агент болох байсан Энтони Дэвис багынхаа хамгийн өндөр гэрээг буюу гурван жилийн 186 сая долларын цалин авахаар тохирлцсон байна. 

    Кэм Реддиш, Гэйб Винсэнт, Кристиан Вүүд, Жэксон Хайс, Таурен Принц

    Энэ жил Лакерс баг чөлөөт агентийн захаас маш олон үүргийн тоглогчдыг багтаа нэгтгэсэн. Будагтай талбайд АД-д туслахаар Кристиан Вүүд, Жэксон Хайс нарыг 2 жилийн гэрээгээр авчирсан бол үүргийн туршглагатай тоглогчид болох Кэм Реддиш /жил/, Гэйб Винсент /3 жил/ нарыг сэлгээ болон гараанд туршиж үзэхээр нэгтгэсэн байна. 

    Багийн дэлгэрэнгүй бүрэлдэхүүнийг ЭНД дарж үзнэ үү.

    НБА-ын шинэ улирлын солилцоо наймааны үр дүн болон багуудын бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөн бэ?

    Лос Анжелес Клипперс 

    Кэнион Мартин

    Рокетс багаас залуу тоглогч Кэнион Мартиныг ирээдүйн хоёрдугаар тойргийн хоёр эрхээр солилцож авсан

    Рассел Уэстбрүүк

    Хэдхэн жилийн өмнө лигийн трипл даблын машин, улирлын үнэ цэнэтэй тоглогчын шагналыг хүртэж явсан Рассел Уэстбрүүк сүүлийн жилүүдэд ЛА хотын хоёр багт ээлжлэн тоглосон бол энэ удаа Клипперс багтай байж болох хамгийн бага гэрээгээр буюу 2 жилийн 8 сая долларын ахмад тоглогчын гэрээгээр үлдсэн байна. 

    Багийн дэлгэрэнгүй бүрэлдэхүүнийг ЭНД дарж үзнэ үү.

    НБА-ын шинэ улирлын солилцоо наймааны үр дүн болон багуудын бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөн бэ?

    Филиделфиа 76ерс

    Жэймс Харден нь одоо хүртэл тоглох эсэх нь эргэлзээтэй үргэлжилсээр. Харин шинээр Патрик Бэвэрли, Мо Бамба, Келли Өүбрэ, Жевонте Смарт нартай богино хугацааны буюу нэг жилийн гэрээ хийж, Дэнни Грийн, Монтрезл Харрел, Пол Рийд нартай гэрээгээ сунгалаа.

    Багийн дэлгэрэнгүй бүрэлдэхүүнийг ЭНД дарж үзнэ үү.

     

    НБА-ын шинэ улирлын солилцоо наймааны үр дүн болон багуудын бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөн бэ?

    Сакременто Кингс

    Өнгөрсөн улиралд 16 жилийн дараа плэй оффт орж чадсан ДеАарон Фоксоор удирдуулсан хаадууд Крис Дуарте, Жавал МкГий нараар хүчээ зузаатгаж, Алекс Лен, Трэй Лайлс нартай нэг жил гэрээгээ сунгаж лигийн авьяаслаг том залуучуудын нэг Домантас Сабонистай 4 жилийн 195 сая долларын гэрээ байгуулж багтаа үлдээлээ. 

    Багийн дэлгэрэнгүй бүрэлдэхүүнийг ЭНД дарж үзнэ үү.

    НБА-ын шинэ улирлын солилцоо наймааны үр дүн болон багуудын бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөн бэ?

    Миами Хит

    Өнгөрсөн жилийн дорнод бүсийн аварга, хамгийн дутуу үнэлэгдсэн баг гэгддэг Миами Хит энэ жил тийм ч олон өөрчлөлт хийсэнгүй. Хийсэнгүй ч гэж хийж чадсангүй учир нь тэд энэ зуны хамгийн том чөлөөт агент болох Дэмиан Лиллардыг авахаар төлөвлөж, оронд нь өгөх тоглогчид зарлаад байсан ч харамсалтай нь Портланд хотод уг санал нь чамлалтай санагдсан юм. Энэ жил тэд Кевин Лав болон Жош Ричардсон нарыг багтаа дахин нэгтгэж, чөлөөт агентын захаас Томас Брайантыг хоёр жилийн гэрээгээр багтаа авчирлаа. 

    Багийн дэлгэрэнгүй бүрэлдэхүүнийг ЭНД дарж үзнэ үү.

    НБА-ын шинэ улирлын солилцоо наймааны үр дүн болон багуудын бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөн бэ?

    Нью Йорк Никс

    Мөнгө нь байвч ирэх од жил бүр олддоггүй НБА-ын хамгийн том зах зээлтэй баг болох Нью Йорк Никс мөн л энэ жил дорвитой шинэчлэл хийсэнгүй. Жигүүрийн сайн хамгаалагчид болох Донте Дивичензо болон өнгөрсөн жил сүүлд багтаа нэгдсэн ч ямар их тус болохоо харуул чадсан Жош Харт нартай 4 жилийн урт хугацааны гэрээ байгууллаа. 

    Багийн дэлгэрэнгүй бүрэлдэхүүнийг ЭНД дарж үзнэ үү.

    НБА-ын шинэ улирлын солилцоо наймааны үр дүн болон багуудын бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөн бэ?

    Кливлэнд Кавальерс

    Карис Леверт 

    Хамгаалалтын чухал нөлөөтэй тоглогч Карис Леверттэй чөлөөт агент болоод байсан бол түүнийг 2 жилийн 32 сая долларын гэрээгээр авч үлджээ. 2023/07/01

    Жорж Нианг

    Чөлөөт агент болоод байсан Жорж Ниангтай гурван жилийн 26 сая ам.долларын гэрээ хийсэн. 

    Макс Струс

    Майами Хит багийн хуучин довтлогч Макс Струсыг гурван баг оролцсон гэрээгээр багтаа нэгтгэв. Цалингын цэсээ суллаж Чеди Осман, Ламар Стивенс нарыг Сан Антонио Спөрс багруу явуулж, 2026 оны драфтын эрхийг Миамид өгснөөр түүнтэй 4 жилийн 63 сая долларын гэрээ байгууллаа. 2023/07/07

    Багийн дэлгэрэнгүй бүрэлдэхүүнийг ЭНД дарж үзнэ үү.

    НБА-ын шинэ улирлын солилцоо наймааны үр дүн болон багуудын бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөн бэ?

    Мемфис Гриззлес

    Энэ жил хамгийн залуухан бөгөөд аюултай багаар нэрлэгдээд байгаа Мемфис Гриззлес баг Дэсмонд Бэйнийг багийнхаа ирээдүйн нэг хэсэг хэмэн 5 жилийн гэрээгээр сунгасан бол Диллон Брүүксийг явуулсан орон зайгаа лигийн шилдэг хамгаалан Маркус Смартаар сольсон. Мөн үндсэн тоглогчид дээр аль ч багт очсон бусдын хайр хүндэтгэлийг хүлээж байдаг Деррик Рөүз нэмэгдсэн билээ. 

    Багийн дэлгэрэнгүй бүрэлдэхүүнийг ЭНД дарж үзнэ үү.

    НБА-ын шинэ улирлын солилцоо наймааны үр дүн болон багуудын бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөн бэ?

    Оклахама Сити Тандер

    Лигийн хамгийн залуу бөгөөд чадварлаг залуучуудаар бүрдсэн ОКС багийн ирээдүй өнгөлөг байгаа. Тэд ч багийн ирээдүй болсон тоглогчдоо хөгжүүлэхийн тулд аваргын төлөө тэгж хурдан яарахгүй ба үнэтэй тоглогчид ч авчрах сонирхолгүй байгаа тул тийм ч том наймааны сураг дуулдсангүй. Тэд Давис Бертанс, Усман Гаруба, Виктор Оладипо, Жэк Вайт зэрэг тоглогчдыг солилцоо болон драфтын эрхээр багтаа авчирсан билээ. 

    Багийн дэлгэрэнгүй бүрэлдэхүүнийг ЭНД дарж үзнэ үү.

    НБА-ын шинэ улирлын солилцоо наймааны үр дүн болон багуудын бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөн бэ?

    Миннесота Тимберуолвес

    Энэ жил ДАШТ-ээр өөрийгөө хэн болохыг батлан харуулсан Энтони Эдвардсыг багийнхаа ирээдүйн нэг хэсэг хэмээн 5 жилийн гэрээгээр багтаа үлдээлээ. Мөн түүний хамтрагчаар үүргийн хамгаалан тоглогч Жэден МкДаниелсыг ирээдүй болгон 5 жил багтаа зүтгүүлэхэр болсон байна. Мөн хамгаалан тоглогчид болох Трой Броун, Шэйк Милтон нартай богино хугацааны гэрээ хийсэн ба Наз Рэйдтэй гурван жил хамтрахаар гэрээгээ сунгасан байна.  

     Багийн дэлгэрэнгүй бүрэлдэхүүнийг ЭНД дарж үзнэ үү.

    НБА-ын шинэ улирлын солилцоо наймааны үр дүн болон багуудын бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөн бэ?

    Индиана Пэйсэрс 

    Брюс Броун 

    Шинэхэн аварга үүргийн шилдэг тоглогч Брюс Броуныг чөлөөт агентын захаас 2 жилийн 45 сая долларын саналаар Индиана Пэйсэрс багт нэгтгэлээ. 

    Тайрис Халибөртон

    Улиралд 20 оноо 10 дамжуулалт дунджилна гэдэг амаргүй статистик үзүүлж лигийн түүхэн дэх 15 дахь тоглогч болсон Тайрис Халибөртоныг тус багийн ирээдүй гэхэд хэлсдэхгүй. Тиймдээ ч түүнтэй макс гэрээ болох 5 жилийн 260 сая долларын гэрээ үзэглэж энэ багийг нуруун дээрээ үүрэх даалгавар ноогдууллаа. 

    Оби Топпин 

    Сэлгээний үзүүштэй тоглогчдын нэг Оби Топпиныг Никс багаас ирээдүйн хоёрдугаар тойргийн хоёр эрхээр солилцсон байна.

    Багийн дэлгэрэнгүй бүрэлдэхүүнийг ЭНД дарж үзнэ үү.

    НБА-ын шинэ улирлын солилцоо наймааны үр дүн болон багуудын бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөн бэ?

    Даллас Маверикс

    Сэт Карри

    Багийн сэлгээний холбон тоглогч зарим тохиолдолд гараанд шидэгчийн байрлалд ч гардаг Сэт Карри Даллас багтай 2 жилийн гэрээтэйгээр сунгалаа

    Кайри Ирвинг 

    Өмнөх улилрын төгсгөлд NBА-д шуугиан тарьсан нэгэн солилцоо бол яах аргагүй Кайри Ирвингийн солилцоо. Даллас Маверикс багт саяхан нэгдсэн шилдэг холбон тоглогч, аварга асан Uncle Drew гурван жилийн 126 сая долларын гэрээгээр Даллас хоттой ирээдүйгээ холбожээ. 

    Грант Виллиамс 

    Бостон Селтикс багийн хамгаалалт, хар ажлыг нугалдаг байсан хүчний довтлогч Грант Виллиамс буурь сэлгэж Даллас Маверикс багийн нэг хэсэг боллоо. Өнгөрсөн улиралд эсрэг багийн супер од болон, хар ажилд туслах хамгаалагчгүй байсан Мавериксчууд энэ удаа хэрэгтэй хүнээ солилцооны цонхоор авч чадлаа. 

    Ричуан Холмес 

    Сакременто Кингс багийн сэлгээний том залуу Даллас багруу энэ зун солигдлоо. Төвийн байрлалд багагүй асуудалтай Далласчууд Ричуан Холмесыг авснаар Лука Дончичтой пикн ролл хувилбар явах  боломжтой тэсрэлттэй самбарын тоглогчтой болсон байна. 

    Багийн дэлгэрэнгүй бүрэлдэхүүнийг ЭНД дарж үзнэ үү.

    НБА-ын шинэ улирлын солилцоо наймааны үр дүн болон багуудын бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөн бэ?

    Нью Орлеанс Пеликанс

    Энэ жил өмнөх жилээс багтаа тийм ч их өөрчлөлт хийгээгүй баг бол Нью Орлеанс Пеликанс. Тэдэнд нэмэгдсэн ганцхан шинэ цэрэг нь Коди Зеллер болж тус багтай нэг жилийн гэрээ хийсэн байна. 

    Багийн дэлгэрэнгүй бүрэлдэхүүнийг ЭНД дарж үзнэ үү.

    НБА-ын шинэ улирлын солилцоо наймааны үр дүн болон багуудын бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөн бэ?

    Атланта Хокс

    Пэтти Миллс 

    Атланта Хоукс баг хамгаалагч Пэтти Миллсийг Оклахома Сити Тандер багаас Тайти Вашингтон Жр, довтлогч Усман Гаруба, Руди Гэй, ирээдүйн хоёрдугаар тойргийн сонголтыг өгөн багтаа нэгтгэсэн. 2023/07/12

    Дежоунте Мюррэй 

    26 настай Мюррей дараагийн улиралд чөлөөт агент болох байсан ч 2027-28 оны улирал хүртэл тоглохоор 4 жилийн 120 сая долларын гэрээ үзэглэжээ. 2023/07/10

    Уэсли Мэттьюс

    36 настай туршлагатай үүргийн тоглогч Уэсли Мэттьюс нэг жилийн гэрээ байгуулан үлдэв.

    Багийн дэлгэрэнгүй бүрэлдэхүүнийг ЭНД дарж үзнэ үү.

    НБА-ын шинэ улирлын солилцоо наймааны үр дүн болон багуудын бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөн бэ?

    Чикаго Буллс

    Жевон Картер 

    Чикаго Буллс баг хамгаалагч чөлөөт агент Жевон Картертай 3 жилийн гэрээ байгууллаа. Багийн бодлогын дагуу гэрээний нөхцөлийг задлаагүй. 2023/0710

    Торрэй Крайг 

    Чикаго Буллс баг довтлогч чөлөөт агент Торри Крэйгтэй 2 жилийн гэрээ байгууллаа. Багийн бодлогын дагуу гэрээний нөхцөлийг задлаагүй.2023/07/16

    Аёо Досунму 

    Гэрээ нь дуусахад нэг жил үлдээд байсан холбон тоглогч Аёо Досунмутай 3 жилийн гэрээ байгуулсан 2023/07/23

    Коби Уайт

    Мөн гэрээ нь дуусахад нэг жил үлдээд байсан холбон тоглогч Коби Уайттай 3 жилийн гэрээ байгуулсан. 2023/07/07

    Багийн дэлгэрэнгүй бүрэлдэхүүнийг ЭНД дарж үзнэ үү.

    НБА-ын шинэ улирлын солилцоо наймааны үр дүн болон багуудын бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөн бэ?

    Брүүклин Нэтс

    Брүүклин нэтс баг өнгөрсөн жилийн бүрэлдэхүүндээ төдийлөн өөрчлөлт оруулалгүй шинэ улирлыг эхлүүлж байна. Чөлөөт агент болоод байсан Кэм Жонсон  4 жилийн 108 саяын гэрээгээр багтаа үлдсэн бол Деннис Смит Жр, Лонни Уокер IV нар тус багтай нэг жилийн гэрээ байгуулсан байна. 

    Багийн дэлгэрэнгүй бүрэлдэхүүнийг ЭНД дарж үзнэ үү.

    НБА-ын шинэ улирлын солилцоо наймааны үр дүн болон багуудын бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөн бэ?

    Юта Жазз

    Юта Жазз баг сэргээн босголтын шатандаа яваа. Тэд Финланд цэрэг Лаури Маркканеныг ирээдүйгээ болгож идэвхтэй тоглож буй одуудын араас явахгүй байгаа. Жордан Кларксонтой гурван жилийн гэрээ хийн багтаа үлдээсэн бол Алтанта Хаукс багийн тоглогч асан Жон Коллинсыг Рүди Гэй, ирээдүйн хоёрдугаар тойргийн эрхээр сольж багтаа нэгтгэлээ.  

    Багийн дэлгэрэнгүй бүрэлдэхүүнийг ЭНД дарж үзнэ үү.

    НБА-ын шинэ улирлын солилцоо наймааны үр дүн болон багуудын бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөн бэ?

    Портланд Трэйл Блэйзерс

    Дамиан Лиллардын солилцоогоор Портланд хэд хэдэн дундаж түвшний хөгжих боломжтой тоглогчидтой болсон. Тэд Деандре Эйтон, Малколм Брогдон, Роберт Уилламс нарыг багтаа авчирч Жерами Грант, Матис Тайбултай урт хугацааны гэрээ сунгалаа. 

    Багийн дэлгэрэнгүй бүрэлдэхүүнийг ЭНД дарж үзнэ үү.

    НБА-ын шинэ улирлын солилцоо наймааны үр дүн болон багуудын бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөн бэ?

    Орландо Мэжик

    Өнгөрсөн жил сүүл мушигсан Орландо Мэжик Көүл Антони, Моритз Вагнер нартай гэрээгээ сунгасан бол Жое Инглесийг 2 жилийн гэрээгээр худалдаж авлаа. 

    Багийн дэлгэрэнгүй бүрэлдэхүүнийг ЭНД дарж үзнэ үү.

    НБА-ын шинэ улирлын солилцоо наймааны үр дүн болон багуудын бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөн бэ?

    Сан Антонио Спурс

    Энэ жил драфтын тэргүүн сонголтыг сугалж чадсан Спурсчууд өмнөх жилийн бүрэлдэхүүндээ тийм ч их өөрчлөлт оруулсангүй. Арга ч үгүй биз ирэх 10 жилийн NBА-ын нүүр царай болох магадлалтай Франц хүүг авчирсан тэд аварга болоод амжилтын төлөө яарахгүй ба үүргийн хэдэн тоглогчид л нэмжээ. Үүнд Рэжи Буллок, Чеди Осман, Ламар Стевенс нар багтсан бол Дэвин Васселийг ирээдүйнхээ нэг хэсэг хэмээн үзэж 5 жилийн гэрээ байгуулсан байна. 

    Багийн дэлгэрэнгүй бүрэлдэхүүнийг ЭНД дарж үзнэ үү.

    НБА-ын шинэ улирлын солилцоо наймааны үр дүн болон багуудын бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөн бэ?

    Детройт Пистонс

    Монте Моррис

    Вашингтон Визардс багаас 2027 оны хоёрдугаар тойргийн эрхээр Монте Моррисыг солилцож нэг жилийн гэрээ үзэглэсэн байна. 

    Жое Харрис 

    Лигийн шилдэг шидэгчдийн нэг Жое Харрисыг Брүүклин Нетс багаас гэрээний мөнгөн дүнгийн дагуу худалдан авсан байна. 

    Исай Стюарт 

    Багийн шилдэг хамгаалалт довтолгооны жигд тоглогчдын нэг довтлогч Исай Стюарт энэ зун гэрээ нь дуусгавар болж байсан ч багтайгаа 4 жилийн 64 сая долларын тохиролцоонд хүрж дахин Детройтын төлөө тоглохоор болсон байна. 

    Багийн дэлгэрэнгүй бүрэлдэхүүнийг ЭНД дарж үзнэ үү.

    НБА-ын шинэ улирлын солилцоо наймааны үр дүн болон багуудын бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөн бэ?

    Хьюстон Рокетс

    Диллон Брүүкс 

    Энэ жилийн Дэлхийн аварга, олны хэл аманд байнга өртөж байдаг хамгаалан тоглогч Диллон Брүүкс таван баг оролцсон солилцоогоор Пуужингуудын эгнээнд 4 жилийн 80 саяын гэрээгээр нэгдлээ. 

    Фред ВанВлит 

    Энэ жил 29 настай NBA-ын аварга асан ВанВлит энэ зун чөлөөт агент болсон дарийн утаа үнэрлэсэн түүнийг Рокетсийн залуучуудад хэрэг болно хэмээн үзэж 3 жилийн 130 саяын өндөр гэрээгээр багтаа нэгтэгсэн. 

    Жефф Грийн

    Энэ зун мөн чөлөөт агент болсон лигийн туршлагатай довтлогчдын нэг Жефф Грийнтэй нэг жил хамт тоглох тохиролцоо хийсэн. 

    Багийн дэлгэрэнгүй бүрэлдэхүүнийг ЭНД дарж үзнэ үү.

    НБА-ын шинэ улирлын солилцоо наймааны үр дүн болон багуудын бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөн бэ?

    Торонто Рэпторс

    Паскал Сиакамаар удирдуулсан Канадын баг энэ жил Фред ВанВлийтийн орлуулахаар Денис Шрүдер, Гаррет Темпл, Жэйлен МкДаниелс нарыг 2 жилийн гэрээгээр авчирсан байна. Харин төвийн тоглогч Яакоб Поетлд 4 жилийн 80 саяын цалин өгөхөөр тохиролцож багтаа үлдээжээ. 

    Багийн дэлгэрэнгүй бүрэлдэхүүнийг ЭНД дарж үзнэ үү.

    НБА-ын шинэ улирлын солилцоо наймааны үр дүн болон багуудын бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөн бэ?

    Шарлотт Хорнетс

    Майлс Бриджс

    Гэр бүлийн хүчирхийллийн хэргээс шалтгаалж нэг жил талбайд гараагүй тэрээр эргэн багтаа нэгдлээ. Одоогоор томоохон гэрээ байгуулаагүй ч тоглох нь батлагдсан ба шинэ улирлын эхний 10 тоглолтыг өнжинө.

    ЛаМело Болл

    Холбон тоглогч ЛаМело Боллын рүүки гэрээ дуусах дөхөж байсан ба Хорнетс баг түүнийг алдахыг хүссэнгүй. 5 жилээр гэрээг нь сунгаж 260 сая долларыг түүнд өгөхөөр тохиролцжээ. 

    ПЖ Вашингтон

    Тав дахь жилдээ тус багт тоглож буй Хүчний довтлогч ПЖ Вашингтон хоёр жил дахин тоглохоор гэрээ байгууллаа. 

    Багийн дэлгэрэнгүй бүрэлдэхүүнийг ЭНД дарж үзнэ үү.

    НБА-ын шинэ улирлын солилцоо наймааны үр дүн болон багуудын бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөн бэ?

    Вашингтон Визардс

    Нийслэл хотын баг энэ зун Брэдли Бийлээ алсдан ч түүний оронд ирсэн Крис Полыг Жордан Пүүл, 2027, 2030 оны эхний тойргийн эрхүүдээр солилцож ирээдүйгээ бодсон бол Данило Галинари, Тюус Жонес, Майк Мускала нарыг Кристапс Порзингсын оронд багтаа нэгтгэсэн. Жордан Пүүл улирлын өмнөх тоглолтуудад оролцож шинэ багтаа хэрхэн оноо түүгч байж чадахаа харуулсан. Харин хуучин тоглогчдоос Дени Авдияа, Таж Гибсон, Ландри Шамет нартай гэрээгээ сунгаж Кайл Кузматай 4 жилийн 102 сая долларын гэрээ хийж багтаа үлдээлээ. 

    Багийн дэлгэрэнгүй бүрэлдэхүүнийг ЭНД дарж үзнэ үү.

     

    НБА-ын шинэ улирлын солилцоо наймааны үр дүн болон багуудын бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөн бэ?