MSports logo
ШОРТ ТРЕКИЙН ТАМИРЧИН ХВАН ДЭ ХЭОГ ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООДЫН ХОЛБОО ОНЫ ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧНААР НЭРЛЭВ
  • А
    Админ

    10 сарын 20

  • ШОРТ ТРЕКИЙН ТАМИРЧИН ХВАН ДЭ ХЭОГ ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООДЫН ХОЛБОО ОНЫ ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧНААР НЭРЛЭВ

    Үндэсний Олимпийн Хороодын Холбооны ерөнхий ассемблейн үеэр Өмнөд Солонгосын Олимпийн шорт трекийн аварга Хван Дэ Хэонийг энэ жилийн өвлийн олимпийн шилдэг эрэгтэй тамирчнаар нэрлэлээ. Хванг Үндэсний олимпын хороодын холбооны шагнал гардуулах ёслолын үеэр Бээжин 2022 оны шилдэг эрэгтэй тамирчнаар тодорсон юм. Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот нь Үндэсний олимпын хороодын холбооны 26-р Ерөнхий Ассамблейг зохион байгуулсан бөгөөд Сөүлийн өмнөд хэсэгт байрлах Конвенц, үзэсгэлэнгийн төвд эхний өдрийн уулзалтын дараа шагнал гардуулах ёслол болжээ. Шагнал гардуулах ёслолыг 2014 онд анх удаа зохион байгуулж байсан. Бээжинд болсон өвлийн олимпын эрэгтэйчүүдийн 1500 метрийн төрөлд Хван алтан медаль хүртэж, 5000 метрийн буухиа гүйлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн билээ. 2018 онд уран гулгалтын домогт тамирчин Ким Юна энэхүү шагналыг хүртэж байснаас хойш Үндэсний олимпийн хороодын холбооны жилийн шилдэг тамирчнаар тодорсон анхны Өмнөд Солонгос тамирчин боллоо. 2018 онд Солонгосын нэгдсэн эмэгтэй хоккейн баг "Спортоор дамжуулан урам зориг өгөх итгэл найдвар" шагналыг мөн хүртэж байсан билээ. 

     

    Н.Бэлгүүн