MSports logo
ОРОСЫН ОЛИМПИЙН ХОРООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ОРОСЫН ТАМИРЧДЫГ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭРГЭН ОРОЛЦУУЛАХ ТАЛ ДЭЭР ДУУ ХООЛОЙГОО ӨРГӨСӨӨР БАЙНА
  • А
    Админ

    10 сарын 20

  • ОРОСЫН ОЛИМПИЙН ХОРООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ОРОСЫН ТАМИРЧДЫГ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭРГЭН ОРОЛЦУУЛАХ ТАЛ ДЭЭР ДУУ ХООЛОЙГОО ӨРГӨСӨӨР БАЙНА

    ОХУ-ын Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Станислав Поздняков Үндэсний Олимпийн Хороодын Холбооны Ерөнхий Ассамблейн чуулганд оролцсоныхоо дараа тус улсын тамирчдыг олон улсын тэмцээнд оролцох боломжийн талаар саналаа илэрхийлэв. Мөн Бүгд Найрамдах Беларусь Улсын Үндэсний Олимпийн Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ксения Санкович уулзалтын үеэр хоёр орны талаар нааштай байж болохуйц үр дүнгүүдийг дурдлаа. Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах Ерөнхий Ассемблэйн дээр хэлэхдээ, Олон улсын холбоод Орос, Беларусийн тамирчид, албаны хүмүүсийг тэмцээнд оролцуулахгүй гэсэн зөвлөмжөө өөрчлөх цаг болоогүй байгаа ч үндэсний олимпийн хороодыг "Хүндэтгэлтэй байхыг" уриалжээ. ҮОХ-ны цуглааны эхний өдөр голчлон Европын зарим орнууд, ялангуяа Дани улс Орос, Беларусийн оролцоог шүүмжилсэн бол Латви уг арга хэмжээг бүхэлд нь бойкотложээ. Их Британийн Олимпийн холбоо Өмнөд Солонгосын нийслэлд очсон боловч Орос болон Беларусийн төлөөлөгчид ирсэн тул чуулганд оролцохоор танхимд орохоос татгалзсан байна. Бусад хүмүүс, тэр дундаа Шри-Ланка Орос, Беларусийн тамирчдад дахин тэмцээнд оролцохыг зөвшөөрч, Украины дайны төлөө шийтгэл хүлээхгүй байхтай санал нэгджээ. Поздняков энэ байр суурь нь зөвшилцлийг илэрхийлж байна гэж маргажээ. "Миний бодлоор гол үр дүн бол тамирчдыг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхахыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурь нь Үндэсний олимпийн хороодын дийлэнх олонхи юм" гэж тэрбээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бичжээ. "Маш тодорхой байна. Олон улсын төлөөлөгчид манай тамирчдыг эргэн олон улсын тэмцээнд оролцуулах нь зөв гэж дэмжлээ. Үүнийг мөн Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах нотолж, Орос, Беларусьчуудын эсрэг хийсэн радикал халдлагуудад ойлгомжтой хариулт өгсөн” гэж мэдэгджээ.

     
    1992 оны Олимпийн туялзуур сэлэмний алтан медальт тамирчин Поздянаков “Сөүлд манай төлөөлөгчид ОУОХ, бусад орны ҮОХ, Олон улсын холбооны тэргүүн нартай олон тооны ажлын уулзалт хийж байна. Бид одоогийн мөрийн хөтөлбөрт багтсан өргөн хүрээний асуудлыг хэлэлцэж, харилцаж байгаа бүх хүмүүстээ байр сууриа тууштай тайлбарлаж байгаа. Бидний аргументууд, асуудлуудын дийлэнх тохиолдолд ойлголцож, хүлээн зөвшөөрөгдөж байна” гэв.  Дашрамд сонирхуулахад Сөүл хотод болсон Үндэсний олимпийн хороодын холбооны ерөнхий ассемблейн ширээн дэээр анх ОХУ, Беларусийн төрийн далбааг байрлуулаагүй боловч эхний өдрийн дараа нэмж оруулсан байна. 

     

    Н.Бэлгүүн