Зуны спортын XXXIII их наадам нээлтээ хийж, хүн төрөлхтний баяр наадам эхлэхэд нэг сарын хугацаа үлдлээ. “Парис-2024” олимпод манай улсаас усанд сэлэлтийн төрлөөр оролцох тамирчид өнөөдөр тодорсон байна. Тодруулбал усан сэлэлтийн спортын манай улсын шилдэг залуу тамирчид болох ОУХМ Б.Энххүслэн, Б.Энхтамир нар Парисын наадмын усанд сэлэлтийн төрөлд өрсөлдөх эрхээ авчээ. Олон улсын усанд сэлэлтийн холбооноос манай улсад Олимпын хоёр эрх олгосон юм. Энэхүү хоёр эрхээр олимпод оролцох тамирчдыг өнгөрсөн долоо хоногт баталгаажуулсан бол өнөөдөр оролцох тамирчдыг зарлалаа. Ингэхдээ чансаагаар хамгийн өндөр оноотой тамирчдыг оролцуулах дүрмийг баримтлан тамирчдаа сонгожээ. Эгч Б.Энххүслэн нь чансаагаараа жагсаалтыг тэргүүлсэн бол дүү Б.Энхтамир нь хоёрдугаарт жагссан амжилтаараа ийнхүү эгч дүүс хамтдаа Парисын наадмыг зорихоор боллоо. Дэлхийн олон орноос ах, дүүс хамтдаа олимпод оролцсон тохиолдол байдаг ч манай улсын хувьд энэ нь анхны тохиолдол болж байна.
Парисын олимпод эгч дүү нар болох ОУХМ Б.Энхтамир, Б.Энххүслэн нар оролцоно
Ө
Өсөхбаяр
6 сарын 25