MSports logo
Евро-2024: Германы шигшээ баг шөвгийн 16-гаас цааш хэр хол явах вэ?
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 25

  • Евро-2024: Германы шигшээ баг шөвгийн 16-гаас цааш хэр хол явах вэ?

    Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах 2024 оны тэмцээний шөвгийн 16-д шалгарсан Германы шигшээ баг бямба гарагт Дортмунд хотноо шигшээ 8-т шалгарах эрхийн төлөө тоглоно. Германы шигшээ багийн тоглогч Никлас Фюллкруг Франкфурт хотноо Швейцарын эсрэг 92 дахь минутад тэнцээний гоол хийснээр Герман А хэсгийг тэргүүлж, шөвгийн 16-гийн тоглолтоо 6-р сарын 29-ний Бямба гарагт Боруссиа Дортмундын Сигнал Идуна Парк цэнгэлдэхэд хийнэ.

    Зохион байгуулагч Германы шигшээ нутгийн талбай дээрээ аварга авах томоохон зорилго өвөртөлж байгаа. Гэхдээ тэдний хамгийн эхний алхам С хэсэгт 2-р байр эзэлсэн багийг хожих явдал. С хэсгийн сүүлийн тойрогт Англи дөрвөн оноотой, Дани, Словени хоёр тус бүр хоёр оноотой, Серб нэг оноотой удаалж байна. Английн шигшээ баг Кельн хотод Словенитэй тоглох бол Дани, Сербийн багтай тоглох ба хоёр тоглолт лхагва гаригийн 21:00 цагт нэгэн зэрэг эхлэх хуваарьтай байна. Тэгэхээр хамгийн өндөр таарах магадлалтай баг нь Словени, Дани улсуудын шигшээ багууд ба хоёрдугаар байраар шалгарсан аль нэгэнтэй нь шөвгийн 16-д өрсөлдөнө. 

    Евро-2024: Германы шигшээ баг шөвгийн 16-гаас цааш хэр хол явах вэ?

    Германы шигшээ баг финалд хүрнэ гэж тооцоолбол тэд ямар тоглолтууд хийх вэ?

    Шөвгийн 16: С хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан баг, 6-р сарын 29-нд Дортмунд хотод

    Шөвгийн 8-д: Шөвгийн 16-д шалгарсан Испанийн шигшээ болон , A/D/E/F хэсгүүдийн 3-р байраар шалгарсан багуудын аль хожсонтой нь 7-р сарын 5-нд Штутгарт хотод

    Хагас шигшээ: Шигшээ 16 болон 8-ын ялагчид /Португали- A/B/C хэсгийн 3-р байраар хожсон багуудын аль хожсон нь D болон E хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан багууд хүч үзнэ. Тус шалгарсан 4 багийн аль хожсонтой Германы шигшээ Хагас шигшээд 7-р сарын 9-ний өдөр тоглоно.

    Хэрвээ Герман Финалын шатанд шалгарч чадвал 7-р сарын 14-ний өдөр нийслэл Берлин хотноо аваргын төлөө тоглох хуваарьтай байна.