MSports logo
Бейсболын тоглолтыг нээж, Миннесота мужийн итгэлийг хүлээсэн Билли буюу Ц.Энхбилэг гэж хэн бэ?
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 24

  • Бейсболын тоглолтыг нээж, Миннесота мужийн итгэлийг хүлээсэн Билли буюу Ц.Энхбилэг гэж хэн бэ?

    Ц.Энхбилэг буюу /Billy/ нь АНУ-ын Миннеаполис хотод “Billy Sushi” рестораныг ажиллуулдаг бөгөөд АНУ-ын хамгийн амжилттай бизнес эрхэлж буй монголчуудын нэг юм. 2023 онд тус мужийн хамгийн нөлөө бүхий 50 хүний нэгээр “Star Tribune” сонинд нэрлэгдсэн. Мөн өнгөрсөн жил АНУ-ын томоохон телевизүүдийн нэг CBS News-т оролцож өөрийн бизнес, хэрхэн амжилтад хүрсэн талаараа ярилцсан бол энэ хавар өөрийн охинтойгоо дахин оролцож цагаан сар, монгол ёс заншлаасаа танилцуулсан байна. 

    Миннесота мужийн нүүр царай болсон шилдэг ресторануудын нэг болох Billy Sushi нь хамгийн алдартай газруудын нэг бөгөөд ресторанд нь үйлчлүүлэхийн захиалга өгөөд хоёр сарын дараа ордог гэнэ. 

     

    Түүний ажиллуулдаг Billy Sushi ресторан нь 500 гаруй хүнийг ажлын байраар хангадаг ба ресторанаар нь дэлхийн урлаг спортын томоохон одууд байнга үйлчлүүлж, түүнтэй дотно найзалдаг гэнэ. Тэдний нэг жишээг дурдвал NBA-ийн баруун бүсийн цувралд тоглосон Миннесота Тимбервулвс баг Денвер Наггетийг хожиж, бүсийн аваргад шалгарсан ба Миннесота Тимбэрвулвс багийн од Энтони Эдвардстай бидний сайн мэдэх TNT телевизийн хөтлөгч, аналист Чарльз Баркли ярилцахдаа тус хотод 20 жил очоогүй болохоо хэлээд ямар рестораныг санал болгохыг асуусан байна. Энтони түүнд рестораны лист явуулахыг амласан ба сошиал хаягуудаас Миннесота мужийн хамгийн сайн рестораны нэг монгол эзэнтэй Billy Sushi-г олон хүн санал болгожээ.

    Бейсболын тоглолтыг нээж, Миннесота мужийн итгэлийг хүлээсэн Билли буюу Ц.Энхбилэг гэж хэн бэ?

     Чарьз Баркли найзуудынхаа зөвлөгөөг авч тэдний Ресторанаар үйлчлүүлсэн байна. “Баярлалаа Билли Сүши, Үнэхээр их таалагдлаа. Найзынхаа зөвлөгөөг авч энд ирсэндээ баяртай байна. Би олон сүшиний ресторанд орж байсан ч танай сүши шиг амттай газар орж байгаагүй. Би худлаа яриагүй шүү. Амжилт хүсье залуу минь” хэмээн сошиал хуудсаараа дамжуулан баярласнаа илэрхийлжээ. 

    Билли буюу Ц.Энхбилэг нь давхар подкаст болон сошиал контентууд бэлтгэн хүргэдэг бөгөөд түүний Instagram хаяг 23.8 мянган дагагчтай. АНУ-д Монгол эх орныхоо нэрийг гаргаж буй, амжилттай яваа шилдэг бизнес эрхлэгч саяхан болсон MLB-ийн Миннесота Твинс багийн тоглолтын өмнө Монгол үндэстний дээлээрээ гангарч, тоглолтын хамгийн хүндтэй celebration буюу нээлтийн шидэлтийг гүйцэтгэж эх орноо сурталчилжээ.