MSports logo
Жимми Батлер Лос Анжелест болсон покерын тэмцээнд Неймарыг хожиж, 174.000 ам долларын эзэн болжээ
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 24

  • Жимми Батлер Лос Анжелест болсон покерын тэмцээнд Неймарыг хожиж, 174.000 ам долларын эзэн болжээ

    Жимми Батлер Лос Анжелест болсон покерын тэмцээнд Неймарыг хожиж 174.000 ам долларын эзэн болжээ Майами Хит багийн од Жимми Батлер Лос Анжелес хотод болсон "Legend of felt" покерын тэмцээнд Бразилын хөлбөмбөгийн од Неймартай өрсөлдөж, 174 мянган ам.долларын шагналын эзэн болжээ. Батлерын хувьд NBA-ийн улирал өндөрлөж, амарч байгаа үе нь таарсан бол Неймар даваа гарагт Бразилын шигшээ багийн хамт Копа Америкийн хэсгийн шатанд Коста Рикагийн эсрэг тоглох хуваарьтай тул Лос Анжелес хотод хөгжилдөж байжээ. Амралтын өдрүүдэд болсон уг арга хэмжээнд дэлхийн алдартнууд болон мэргэжлийн покер тоглогчид оролцсон юм. Батлер, Неймар нараас гадна мэргэжлийн боксчин Райан Гарсиа, Крис Юбанк Жуниор, Дан Билзериан, Нинжа, Жон Влогс нар байсан юм. 

    Жимми Батлер Лос Анжелест болсон покерын тэмцээнд Неймарыг хожиж, 174.000 ам долларын эзэн болжээ

    NBA-ийн од Батлер 5000 доллараар бооцоо тавьсан бол Неймар 10.000 доллар хүртэл өсгөсөн. Гэсэн хэдий ч Батлерт нөлөөлсөнгүй тэрбээр 3 дахин бооцоог өсгөж, ялалт байгуулав. Тэр Неймар руу хар шилний цаанаас чухал харж, "Наашаа аваад ир" хэмээн хэлсэн юм. Шийдвэрлэх тоглолтод Батлер бүх тоглогчдыг хожсоныхоо дараа Неймарт хандаж "Би чамд хайртай хүү минь" хэмээн бооцоогоо авсан юм. Ням гарагийн өглөө гэхэд Батлер 200,000 долларын хожил цуглуулжээ. Батлер хожилдоо сэтгэл хангалуун байж, мөн найрсгаар бэлэн мөнгөнийхөө зарим хэсгийг нь эргэн тойрныхоо хүмүүстэй хуваалцсан байна. 

    Жимми Батлер Лос Анжелест болсон покерын тэмцээнд Неймарыг хожиж, 174.000 ам долларын эзэн болжээ