MSports logo
NBA: 2024 оны ТОП 20 чөлөөт агент
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 24

  • NBA: 2024 оны ТОП 20 чөлөөт агент

    NBA-ийн 2024 оны финалын дараа энэ жил чөлөөт агент болсон тоглогчид дараагийн зогсоолоо хайх багахан хугацаа үлдээд байна. ESPN-ээс гаргасан энэ жил чөлөөт агентын зах зээлд хамгийн эрэлттэй гэгдэж буй шилдэг 20 тоглогчийг цувралаар хүргэж байна.

    20.  Маркелле Фултз

    Орландо Мэжик /Хамгаалагч/

    2022-2023 оны улиралд Фултз 14.0 оноо, 5.7 оновчтой дамжуулалт дунджилж замналынхаа хамгийн шилдэг улирлыг өнгөрүүлсний дараа Орландо Мэжик багийн хоёр дахь тавтыг удирдаж, амжилт үзүүлэхэд тусалсан. NBA-ийн драфтын нэг дэх сонголт Фултзын замнал гэмтэл бэртэл саад болсон бөгөөд өөрийнхөө нөөц боломжийг өнгөрсөн жилүүдээс харуулж эхэлж байна. 

    NBA: 2024 оны ТОП 20 чөлөөт агент

    19. Исаиах Хартенштэйн

    Нью Йорк Никс /Төвийн тоглогч/

    Өнгөрсөн улиралд Митчелл Робинсон зүүн шагайны хагалгааны улмаас бүрэлдэхүүнээс хасагдсаны дараа Нью-Йоркийн гарааны төвийн тоглогчоор Хартенштейн сонгогдож, довтолгооны болон хамгаалалтын самбараа маш сайн манасан. Никс баг өнгөрсөн улиралд бүсийн эхний шатаа давахад түүний хамгаалалтын нөлөө их байсан. Улмаар түүнийг сонирхох багууд ихэссэн бөгөөд энэхүү өрсөлдөөнийг Нью Йорк Никс баг өндөрлүүлж, түүнийг багтаа үлдээх боломжтой. Хартенштэйн өнгөрсөн улиралд 7.8 оноо, 8.3 самбар /шилдэг 20-т/, 2.5 оновчтой дамжуулалт дунджлахдаа 64.4 хувьтай довтолсон байна. 

    NBA: 2024 оны ТОП 20 чөлөөт агент

    18. Тьюс Жонс

    Вашингтон Визардс /Хамгаалагч/

    Замналдаа анх удаа бүтэн улирал гарааны холбогч болсон Жонс өнгөрсөн улиралд 12.0 оноо, 7.3 оновчтой дамжуулалт /шилдэг 9-т/, болон алсын зайнаас 41%-тай довтолж, замналынхаа хамгийн өндөр оновчтой дамжуулалт дунджилсан жил болсон. Өдгөө 28 настай хамгаалагч 30 нас ойртох тусам аль нэг багийн гарааны тоглогч болж үлдэх нь хэцүү болох ба тэрбээр туршлагатай тамирчны дүрээр сэлгээнд сууж магадгүй юм. 

    NBA: 2024 оны ТОП 20 чөлөөт агент

    17. Бадди Хиелд

    Филадельфиа Сиксерс /Хамгаалагч/

    Зөвхөн л сүүлийн таван улиралд Хиелдээс илүү алсын зайн шидэлт амжилттай болгосон. Стефен Көрри сүүлийн 5 жилд 1,618 удаа алсын зайнаас амжилттай довтолсон бол Бадди Хиелд 1,600-г гүйцэтгэж 2-т бичигддэг. Энэ нь Хиелдийг зах зээлд ямар үнэтэй байгааг харуулах гол үзүүлэлт. Хиелд Филадельфигийн хамтаар замналынхаа анхны плей-оффын цувралд тоглосон ба Никстэй хийсэн цувралын 6 дахь тоглолтод 21 минутын дотор 20 оноо авсан. Өдгөө 31 настай Хиелд ямар ч багт очсон өөрийнхөө байр суурийг алдахгүй ба эгзэгтэй үед алсын зайнаас айх зүйлгүйгээр шиддэгээрээ алдартай. 

    Филадельфиа Сиксерс багийн сүүлд гаргасан мэдээллээр тэд Жоел Эмбийд болон Тайрис Макси нараас бусад бүх тоглогчдоо явуулахад бэлэн гэсэн нь Хиелдийг дараагийн зогсоолоо хайхад хүргэсэн байх магадлалтай. 

    NBA: 2024 оны ТОП 20 чөлөөт агент

    16. Майлс Бриджс

    Шарлотт Хорнетс /Довтлогч/

    Майлс Бриджс энэ зуны чөлөөт агентуусаас багуудын хүсэмжит тоглогчдын нэг байх болно. Өдгөө 26 настай, сүүлд тоглосон хоёр улиралдаа 20-иос дээш оноо дунджилсан олон талт довтлогчийн хувьд 2022 оны арван нэгдүгээр сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шийтгүүлж 2022-23 оны улиралд оролцож оролцож чадаагүй. Өнгөрсөн улирлын эхний 10 тоглолтод NBA-ээс хориг тавиулсан бөгөөд Бриджс 7.9 долларын торгуул ноогдуулсан. Гэсэн ч тэрбээр амжилттайгаар өөрийн замналаа эргэн авчирч, 21 оноо, 7.3 самбар, 3.3 оновчтой дамжуулалт өнгөрсөн жил дунджилсан. 

    NBA: 2024 оны ТОП 20 чөлөөт агент

    15. Д'Анжело Рассел

    Лос Анжелес Лэйкерс /Хамгаалагч/

    Тоглогчийн шийдвэрээр

    Рассел 2024-25 оны улиралд Лос Анжелес Лэйкерс багаас 18.7 сая долларын цалин авах гэрээтэй. Түүний шийдвэр энэ зун Лос Анжелес Лэйкерс багийн ирээдүйд чухал нөлөө үзүүлнэ. Тэрбээр хоёрдугаар хагасын сүүлийн 3 секундэд 41.5%-ийн амжилтай довтолж, замналынхаа дээд амжилтыг үзүүлсэн. Тэрбээр 18.0 оноо, 3.1 самбар, 6.3 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн ба Денвер Наггетстэй хийсэн цувралд тун хангалтгүй тоглосон нь түүний явах шийдвэрт нөлөөлж магадгүй. Хэрэв Рассел Лэйкерстээ үлдэхээр шийдвэл тэд нэг од тоглогчийн араас явахад улам хэцүү болно. 

    NBA: 2024 оны ТОП 20 чөлөөт агент

    14. Гэри Пэйтон II

    Голден Стэйт Уарриорс /Хамгаалагч, Довтлогч/ Тоглогчийн шийдвэрээр

    Пэйтон Голден Стэйт Уарриорс багтаа үлдэхийн тулд 9.1 сая долларын гэрээгээ сонгосон. Пэйтон Уарриорсыг 2022 оны NBA-ийн аварга болоход урд шугамын хамгаалалтад онцгой байж, үнэтэй хувь нэмэр оруулсан. Дараа нь Портланд Трэйл Блэйзерс багтай гэрээ байгуулснаас хойш хоёр улирал гэмтэл бэртлээс салахгүй байж, 66 тоглолтод оролцож чадаагүй. Түүний талбай дээр байхад үзүүлж буй нөлөө Голден Стэйт Уарриорс багтаа их бөгөөд NBA Advanced Stats-ийн мэдээлснээр өнгөрсөн улиралд Брэндин Подзиемскигийн дараа хоёрдугаарт бичигдсэн байна. 

    NBA: 2024 оны ТОП 20 чөлөөт агент

    13. Гэри Трент Жр.

    Торонто Рэпторс /Хамгаалагч/

    2023-24 оны улиралд 18.6 сая долларын тоглогчийн сонголттой гэрээ хийснийхээ дараа Трент 2020-21 онд гарааны тоглогч болсноосоо хойших хамгийн бага буюу 28.1 минутыг талбай дээр өнгөрүүлж, 13.7 оноо, 2.6 самбар дунджилсан. 25 настай хамгаалагчийн талбай дээр үзүүлж буй нөлөө болон чадвар нь буурч байгаа тул ийнхүү чөлөөт агентын зах зээл рүү шилжиж байна. 

    NBA: 2024 оны ТОП 20 чөлөөт агент

    12. Тобиас Харрис

    Филадельфиа Сиксерс /Довтлогч/

    2019 оны зун Филитэй байгуулсан таван жилийн 180 сая долларын гэрээгээ бодож үзвэл Харрис амжилтын хойноос явахгүй багтаа үлдэж болно. Өнгөрсөн улиралд 17.2 оноо, 6.5 самбар, 3.1 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн ч баг нь плэй-оффын хэрэгтэй тоглолтуудад хангалттай сайн тоглож чадаагүй. Филадельфиа багийн хөгжөөн дэмжигчдийн хувьд түүний тааруу тоглолтод сэтгэл хангалуун бус байгаагаа цахим ертөнцөд илэрхийлж байгаа нь түүнийг явахад нөлөөлж магадгүй. 

    NBA: 2024 оны ТОП 20 чөлөөт агент

    11. Ник Клакстон  

    Брүүклин Нетс /Төв/

    Ник Клакстоны талбай дээр байх гол зүйл нь түүний ур чадвараас нь илүү атлетик чадвар, хурд дээр суурилдаг. Өдгөө 25 нас хүрсэн түүний тоглолтын оргил түвшин одоо уруудаж байх магадлалтай. Иймд Ник Клакстон өөрийн үлдсэн замналаа урт хугацаанд найдвартай байлгахын тулд энэ зун гаргах шийдвэр нь маш чухал байх болно. Ник Клакстон өнгөрсөн улиралд 11.8 оноо, 9.9 самбар /шилдэг 13-т/, 2.1 оновчтой дамжуулалт дунджилсан. 

     

    NBA: 2024 оны ТОП 20 чөлөөт агент

    Ийнхүү эхний ээлжийн 10 тоглогчийг хүргэсэн бол тун удахгүй үлдсэн энэ оны шилдэг 10 чөлөөт агентуудыг хүргэх болно.