MSports logo
Флорида Пантерс баг 7 дахь тоглолтод ялалт байгуулж, түүхэндээ анх удаа аварга боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 25

  • Флорида Пантерс баг 7 дахь тоглолтод ялалт байгуулж, түүхэндээ анх удаа аварга боллоо

    Хойд Америкийн NHL-ийн финалын 7 дахь тоглолт Флорида Пантерс, Эдмонтон Ойлерс багуудын хооронд явагдаж дууслаа. Стэнлийн цомын финал энэ жил урьд өмнө байгаагүй өрсөлдөөнтэй явагдсан бөгөөд Пантерс багийнхан 3-0 гэсэн хожлоос бариулан Ойлерс багийнхан 7 дахь тоглолтыг гаргаж, түүх бүтээхэд ойрхон байсан юм. Харин тэр боломжийг Пантерс олгохыг хүссэнгүй. Сүүлийн 3 тоглолтод 18 гоол алдсаны дараа Флоридагийн хамгаалалт өнөөдөр онцгой байв. Тэр дундаа тус багийн хаалгач Сергей Бобровски эсрэг багийнхаа 24 цохилтын 23-ыг нь хамгаалж, ердөө нэг л шайф өөрийн хаалгандаа алдсан байна. Харин тэд эсрэг багийн хаалганд 2 гоол оруулж чадсанаар 2-1 харьцаатай Стэнлийн цомыг анх удаа Флорида Пантерс багийн нэр дээр бүртгүүллээ. 

    Флорида Пантерс баг 7 дахь тоглолтод ялалт байгуулж, түүхэндээ анх удаа аварга боллоо

    Харин нөгөө талд 0-3 гэсэн хүнд байдлаас эргэн ирж, 7 дахь цувралыг гаргаж чадсан Эдмонтон багийн од Конор МакДэвид плей-оффын Үнэ цэнтэй тоглогчийн шагнал болох Конн Смитийн цомыг авсан нь олон хүмүүсийн сонирхлыг татсан байна. NHL-ийн түүхэнд өмнө нь финалын цувралд хожигдсон багаас тус шагналыг нийт таван тоглогч хүртсэн бөгөөд 2003 онд Анахайм Майти Дакс багийн Жан Себастьян Гигуэрээс хойших анхны тоглогч юм. 

    Флорида Пантерс баг 7 дахь тоглолтод ялалт байгуулж, түүхэндээ анх удаа аварга боллоо

    Ойлерс багийн од МакДэвид өөрийн нэр дээр 42 гоол бүртгүүлсэн ба өмнө нь Уэйн Гретцкигийн эзэмшиж амжилтыг шинэчлэн тогтоосон нь онцлох амжилтуудын нэг байв. Флоридагийн хөгжөөн дэмжигчид Үнэ цэнтэй тоглогчийн шагналын эзнийг зарлахад дургүйцлээ илэрхийлж байсан ч Пантерс багийн ахлагч Александр Барков багтайгаа хамт 11 улирал тоглохдоо анх удаа Стэнлийн цомыг өргөхөд уур бухимдал нь арилж, баяраа тэмдэглэж эхэлжээ. 

    Флорида Пантерс баг 7 дахь тоглолтод ялалт байгуулж, түүхэндээ анх удаа аварга боллоо