MSports logo
ПАРИС 2024: ОУХМ С.Жамбалжамц засмал замын бөөн гараанд 57-р байранд хурдаллаа
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 3

  • ПАРИС 2024: ОУХМ С.Жамбалжамц засмал замын бөөн гараанд 57-р байранд хурдаллаа

    Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг олимпын наадам 33 дахь удаагаа амжилттай зохиогдож байна. Парис-2024 олимпын наадам найм дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Тус наадамд манай улсаас дугуйн спортын төрөлд эх орноо төлөөлөн өөрийн чансаагаараа оролцсон С.Жамбалжамц дэлхийн шилдэг тамирчидтай өрсөлдлөө. 17:00 цагаас эхэлсэн тус уралдаан нийт 90 тамирчин өрсөлдсөн ба С.Жамбалжамц 6 цаг 28 минут 31 секундэд барианд орж 57-р байр эзэллээ. Тэрбээр тэмцээнийг тэргүүлэгчээс 8 минут 57 секундын ард оров. Тус уралдаан нь Парис хотыг тойрон уралдсан ба нийт 263.5 км замыг туулдаг. С.Жамбалжамцын хувьд анхны олимпын наадамд оролцохдоо Ази тивээс оролцож буй 4 тамирчны нэг болсон юм. Засмал замын уралдааны алтан медалийг Белгийн тамирчин Ремко Эвенепоел 6:19:34 амжилттайгаар хүртсэн бол мөнгө, хүрэл медалийг зохион байгуулагч эзэн орны тамирчид хүртжээ.