MSports logo
Парис 2024: Кэти Ледеки олимпын наадмаас хамгийн олон алтан медаль хүртсэн хоёр дахь эмэгтэй тамирчин боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 4

  • Парис 2024: Кэти Ледеки олимпын наадмаас хамгийн олон алтан медаль хүртсэн хоёр дахь эмэгтэй тамирчин боллоо

    АНУ-ын усан сэлэлтийн тамирчин Кэти Ледеки өчигдөр орой эмэгтэйчүүдийн 800м-ийн чөлөөт сэлэлтийн төрөлд аваргалж, энэ олимпын хоёр дахь, нийт олимпын наадмаас ес дэх алтан медалиа хүртлээ. Энэ нь эмэгтэй хүн олимпын наадмаас нэг төрөлд буюу 800м-ийн чөлөөт сэлэлтийн төрөлд дөрвөн алтан медаль хүртсэн анхны тохиолдол болж олимпын түүхэнд түүний нэр тодоор бичигдэж байна. Түүний нийт замналдаа олимпын наадмаас есөн алтан медаль хүртсэн амжилт нь ЗХУ-ын домогт гимнастикч Лариса Латынинатай тэнцэж байна. Өчигдөр Ледеки 800м-ийг 8:11.04 секундэд туулсан ба энэ олимпын хамгийн сүүлийн алтан медаль хүртэхэд тус үзүүлэлт хангалттай байв. 800м-ийн чөлөөт сэлэлтийн хамгийн дээд хурдыг үзүүлсэн дэлхийн шилдэг 30 рекорд амжилтын 29-нь Ледекигийн нэр дээр бүртгэлтэй.

    Парис 2024: Кэти Ледеки олимпын наадмаас хамгийн олон алтан медаль хүртсэн хоёр дахь эмэгтэй тамирчин боллоо

    Ледеккигийн Парисын наадмын сүүлчийн уралдаандаа оролцсоны дараа энэ наадмаас эх орондоо хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар харихаар болж байна. Тэрбээр дөрвөн олимпод оролцохдоо нийт 14 олимпын медаль хүртсэн нь бүх цаг үеийн шилдэг тамирчдаас 4-рт, эмэгтэй тамирчдаас хоёрдугаар байранд орж буй гайхамшигтай амжилт юм.

     

    Одоогоос 12 жилийн өмнө буюу Лондонгийн олимпод оролцохдоо Кэти Ледеки 15 хан настайдаа анхны алтан медалиа хүртэж байв. Анхны наадамдаа алтан медаль хүртсэнээс хойш тэрбээр нийтдээ:


    🥇9 Алтан медаль 

    🥈4 Мөнгөн Медаль

    🥉1 Хүрэл медаль хүртэж байна.

    Парис 2024: Кэти Ледеки олимпын наадмаас хамгийн олон алтан медаль хүртсэн хоёр дахь эмэгтэй тамирчин боллоо

    Өдгөө 27 настай Ледеки 2028 оны Лос Анжелес хотод болох 34 дэх олимпын наадамд оролцох сонирхолтой байгаагаа өмнө нь хэлж байсан. Тэрбээр бэлтгэл хийх, ачаалал ихтэй байх дуртай учраас 31 насандаа дахин өөрийгөө сорихыг хүсэж байна хэмээн сэтгүүлчдэд мэдэгджээ. 

    Парис 2024: Кэти Ледеки олимпын наадмаас хамгийн олон алтан медаль хүртсэн хоёр дахь эмэгтэй тамирчин боллоо