MSports logo
ПАРИС 2024: Өнөөдөр ОУХМ Э.Даваахүү 25м-ийн гар бууны төрөлд цэц мэргэнээ сорино
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 4

  • ПАРИС 2024: Өнөөдөр ОУХМ Э.Даваахүү 25м-ийн гар бууны төрөлд цэц мэргэнээ сорино

    Хүн төрөлхтний цэнгэлийн манлай олимпын наадам Парис хотноо ес дэх өдрөө амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр 15:00 цагаас манай улсаас 25м-ийн гар бууны төрөлд У.Лхагва дасгалжуулагчтай ОУХМ Э.Даваахүү дэлхийн шилдэг 29 тамирчинтай урьдчилсан шатанд өрсөлдөнө. 25м-ийн гар бууны төрөлд Э.Даваахүү энэ онд Азербайжанд зохиогдсон дэлхийн цомын тэмцээнд 578 оноотойгоор 23-р байр эзэлж байсан бол 2022 оны Египетийн нийслэл Кайр хотод болсон ДАШТ-нд 565 оноотойгоор 49-р байр, холимог багийн төрөлд 557 оноотойгоор 9-р байр тус тус эзэлж байжээ. Хоёр дахь олимпын наадамдаа оролцож буй тэрбээр Токиогийн олимпод 565 оноотойгоор 23-т эрэмбэлэгдэж байсан байна. 


    ПАРИС 2024: Өнөөдөр ОУХМ Э.Даваахүү 25м-ийн гар бууны төрөлд цэц мэргэнээ сорино

    Парисын олимпод Э.Даваахүү 10м-ын хийн гар бууны дасгалд түүх бүтээсэн. Тэрбээр тус тэмцээний урьдчилсан шатанд 578 оноотойгоор 7-р байранд жагсаж, улмаар финалын шатанд шалгарсан. Улмаар медалийн төлөөх өрсөлдөөнд оролцож 115.7 оноотойгоор 8-р байранд шалгарч тэмцээнээ өндөрлүүлсэн ч буудлага спортын түүхэнд Олимпын наадмын финалын шатанд өрсөлдсөн түүхэн амжилт үзүүлсэн билээ.

    ПАРИС 2024: Өнөөдөр ОУХМ Э.Даваахүү 25м-ийн гар бууны төрөлд цэц мэргэнээ сорино