MSports logo
ПАРИС 2024: ОУХМ Б.Даваахүү 25м-ийн гар бууны хурдан буудлагын дасгалд 20-р байр эзэллээ
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 4

  • ПАРИС 2024: ОУХМ Б.Даваахүү 25м-ийн гар бууны хурдан буудлагын дасгалд 20-р байр эзэллээ

    Парисын олимпын наадамд эрэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны олимпын хурдан буудлагын дасгалд 30-н тамирчин өрсөлдлөө. ОУХМ Э.Даваахүү энэ дасгалд 578 оноогоор 20-р байрт бичигдэв. Эхний зургаан байрт шалгарсан тамирчид цааш медалийн төлөө өрсөлдөх юм. БНХАУ-ын Ли Юү Хон 588 оноогоор урьдчилсан шатыг тэргүүлсэн байна. Энэ дасгалаар манай буудлагын тамирчид олимпын наадмын тэмцээнээ өндөрлүүлж байна.

    Олимпын буудлагын тэмцээнд манай гурван тамирчин онч сорьсноос ОУХМ О.Есүгэн 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд финалд шалгаран медалийн төлөө өрсөлдөж 7-р байр эзэлсэн бол ОУХМ Э.Даваахүү 10 метрийн хийн гар бууны дасгалын финалд үлдэж медалийн төлөө өрсөлдөж 8-р байрт орсон билээ. Олимпын наадамд цэц сорьсон мэргэн буучдадаа баяр хүргэе!