Паралимпын наадам долоо дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Тус наадмын хөнгөн атлетикийн төрөлд өнөөдөр эрэгтэйчүүдийн Т53 ангилал, 100м-ийн тэргэнцэртэй уралдаанд ОУХМ П.Энхманлай өрсөлдлөө. Тэрбээр эхний гараанд Саудын Араб, Тайланд, АНУ-ын тамирчидтай хурд хүчээ сорив. Барианаас Саудын Арабын тамирчин илт илүүрхэн гарч 14.57 амжилтаар гараандаа нэгт орсон бол түүний араас Тайланд, АНУ-ын тамирчид удаалж, шигшээ шатанд өрсөлдөх эрхээ халаасаллаа. Харин ОУХМ П.Энхманлайгийн хувьд 16.03 амжилтаар бариандаа орлоо. Ийнхүү тэрбээр 5-р байрт орсноор шигшээ шатанд өрсөлдөх эрхгүй болж, тэмцээнээ өндөрлүүлж байна.
Паралимп: ОУХМ Пүрэвцогийн Энхманлай тэмцээнээ өндөрлүүллээ
Ө
Өсөхбаяр
9 сарын 4
Б.Банзрагч дасгалжуулагчтай Үндэсний шигээ багийн тамирчин П.Энхманлай нь "Токио 2020" паралимпод оролцож байсан туршлагатай ба 𝟏𝟓.𝟗𝟕 секундээр долоодугаар байрт орж, улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоож байсан юм. Мөн "Ханжоу 2022" Азийн спортын наадамд 7-р байр, 2019 оны пара хөнгөн атлетикийн ДАШТ-ий 13-р байр, ОУ-ын гранпри тэмцээнээс 1 алт, 1 мөнгөн медалийг хүртсэн билээ. Түүний энэхүү спортыг сонгосон шалтгаан нь яг түүнтэй ижил тусгай хэрэгцээт хүмүүст хөнгөн атлетикийн спорт хамгийн зөв тохирох юм шиг санагдсантай холбоотой ажээ.