MSports logo
Месси, Роналду хоёр 2003 оноос хойш анх удаа Баллон д’Ор-ыг өнжихөөр болсон байна
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 5

  • Месси, Роналду хоёр 2003 оноос хойш анх удаа Баллон д’Ор-ыг өнжихөөр болсон байна

    Хөлбөмбөгийн ертөнцийн амьд домгууд болох Лионель Месси, Криштиану Роналду нар хоёулаа энэ жилийн “Алтан бөмбөг”-ын шагналд нэр дэвшсэн хүмүүсийн жагсаалтаас хасагдсан байна. Энэ нь 2003 оноос хойш аль аль одууд энэхүү нэр хүндтэй шагналд нэр дэвшээгүй анхны тохиолдол болжээ.

    Найман удаагийн аварга Месси болон мөнхийн өрсөлдөгч гэгдэх таван удаагийн Алтан бөмбөгийн шагналт Роналду нар 10-р сарын 28-нд гардуулах энэ жилийн шагналын төлөө өрсөлдөх 30 тоглогчийн жагсаалтад багтаагүй нь олон хүмүүсийн анхаарлыг татаж байна.

    АНУ-ын “Интер Майами” клубт өнгөрсөн жил гэмтлээсээ эргэн ирсэн Месси өнгөрсөн жил энэхүү шагналыг хүртсэн бол Роналдугийн хувьд хоёр жил дараалан уг шагналын өрсөлдөөнийг өнжөөд байсан юм. 

    Месси, Роналду хоёр 2003 оноос хойш анх удаа Баллон д’Ор-ыг өнжихөөр болсон байна

    Өдгөө 37 настай Лионель Месси 2009 онд анхны Алтан бөмбөгөө хүртсэн нь уг шагналыг дөрвөн жил дараалан хүртсэн цувралын эхлэл байв. Тэрбээр анх 2006 онд нэр дэвшиж байжээ. Харин Роналду анх 2004 онд нэр дэвшсэн ба түүнээс хойш уг нэр хүнтэй шагналыг 5 удаа хүртсэн байна. 2008 оноос хойш хоёр супер одын өрсөлдөөн эхэлсэн бөгөөд тэд нийтдээ 13 жил ээлжлэн уг шагналд “Босоо” өрсөлдсөн билээ. Роналду 2008, 2013, 2014, 2016, 2017 онуудад “Алтан бөмбөг”-ийн эзэн болсон бол Месси уг шагналыг 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021, 2023 онуудад нийт 8 удаа хүртсэнээс гадна 2006-2021 оноос гадна өнгөрсөн жил өрсөлдөгчдийн жагсаалтад тогтмол бичигдэж байсан нь энэ жил завсардаж байна.  

    Месси, Роналду хоёр 2003 оноос хойш анх удаа Баллон д’Ор-ыг өнжихөөр болсон байна

    “Алтан бөмбөг” шагналыг анх 1956 онд France Football сэтгүүл санаачилсан бөгөөд спортын сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээр Европын шилдэг хөлбөмбөгчнийг тодруулж байв. 2010 онд тус сэтгүүл ФИФА-тай хамтран “Алтан бөмбөг” ба “ФИФА-гийн оны шилдэг тоглогч” гэсэн хоёр шагналыг нэгтгэж, багуудын ахлагч нар ба шигшээ багуудын дасгалжуулагчдын дунд явуулсан санал асуулгын дүнгээр шилдэг хөлбөмбөгчинд олгох болжээ.

     

    Харин 2016 оны 9 дүгээр сараас France Football сэтгүүл ФИФА-тай хамтрахаа больж, оны шилдэг тоглогчийг анхны зарчмаар тодруулах болсон юм. Ингээд 2024 оноос эхлэн Европын хөл бөмбөгийн холбоотой /УЕФА/ хамтран уг шагналыг олгож байна.