MSports logo
Монгол улс түүхэндээ анх удаа багийн спортын ДАШТ-ийг хүлээн авна
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 20

  • Монгол улс түүхэндээ анх удаа багийн спортын ДАШТ-ийг хүлээн авна

    Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд сүүлийн жилүүдэд маш хурдацтай хөгжиж, Олимпын төрөлд орсон сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ энэ сарын 23-29 хооронд зохиогдох гэж байна. Энэ нь багийн спортоор анх удаа насанд хүрэгчдийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох ДАШТ-ийг эх орондоо хүлээн авч буй анхны тохиолдол билээ.

    Энэхүү тэмцээнд манай эрэгтэй шигшээ баг тав дахь удаагаа оролцож байгаа бол, эмэгтэй шигшээ баг дөрөв дэхь удаагаа өрсөлдөх гэж байна.

    Монгол улс түүхэндээ анх удаа багийн спортын ДАШТ-ийг хүлээн авна

    Монгол улс FIBA 3x3-аас зохион байгуулдаг World Series, World Challenger, World Tour, Азийн аварга зэрэг бүхий л томоохон тэмцээнүүдийг эх орондоо хүлээн авч байсан ба энэ удаа ДАШТ-ийг хүлээн авсанаар бүх FIBA 3x3-ийн бүх тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулж буй анхны улс болж буйгаараа онцлогтой.

    Анх 2012 оноос хойш зохиогдож буй тус тэмцээн нь өдгөө 9 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. ДАШТ-д хамгийн олон түрүүлсэн эрэгтэй баг нь сагсан бөмбөгийн эх орон хүчирхэг Сербийн Шигшээ баг бөгөөд нийт 6 алт, 1 мөнгөн медальтай, энэ жил аваргаа хамгаалан оролцож байна. Харин тэдний дунд АНУ, Катарын шигшээ багууд тус бүр аварга авсан түүхтэй.

    Эмэгтэй багуудын хувьд АНУ-ын шигшээ баг нийт гурван алт, нэг хүрэл медальтай ба энэ жил мөн аваргаа хамгаалан оролцож буй.

    Энэ оны ДАШТ-д Дэлхийн шилдэг эрэгтэй 20 баг, эмэгтэй 20 шигшээ багууд тус бүр дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байна.

    Монгол улс түүхэндээ анх удаа багийн спортын ДАШТ-ийг хүлээн авна

    Монголы эрэгтэй шигшээ багийн хувьд 2018 онд Чехт болсон ДАШТ-д анх удаа оролцохдоо шигшээ 8-д үлдсэн нь хамгийн өндөр амжилт болж байжээ. Харин эмэгтэй шигшээ багийн хувьд 2022 онд Белгит болсон ДАШТ-д хоёр дахь удаагаа оролцохдоо 12-р байранд орсон нь хамгийн өндөр амжилт болсон байна.

    Монголд болох ДАШТ нийт 7 хоног төв талбайд үргэлжлэх ба Улаанбаатарчууд төдийг Монголчуудын уйдах завгүй долоо хоног болох нь дамжиггүй.

    Манай Msports.mn-ий хамт олон тэмцээний алдаж боломжгүй мөчүүд, тамирчдын сэтгэл хөдөлгөм ярилцлагууд, хожлын алтан мөчүүдийг газар дээр нь шууд сурвалжлан хүргэх болно.


    🤝Спортыг Дэмжигч: DDish

    𝐒𝐔𝐏𝐄𝐑 болон 𝐇𝐀𝐏𝐏𝐘 багцаа 𝟑 сараар сунгаад 𝟐𝟎% хүртэлх хөнгөлөлт эдлээрэй.☀️

    🤝Мэдээллийн хамтрагч: TG SPORT

    🤝Мэдээллийн хамрагч: Миний арьс арчилгаа

    Хар, цагаан хувцсанд ямар ч толбо үлдээхгүй. Хөлрөлт, хөлсний үнэрээс найдвартай хамгаалж, танд хуурай тухтай мэдрэмжийг өгнө.