MSports logo
Остин Мажор: The Mongolz vs FaZe багуудын Плей-Оффын тоглолтын өмнө
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 20

  • Остин Мажор: The Mongolz vs FaZe багуудын Плей-Оффын тоглолтын өмнө

    Остин Мажор 2025 тэмцээний Плей-Оффд манай The Mongolz баг маань Европын хүчирхэг FaZe Сlan багтай учраа таарсан. Томоохон тэмцээнүүдэд асар их туршлагатай FaZe-ийн эсрэг манай баг энэ онд 2 удаа таарч тоглоход IEM Melbourne тэмцээнд 2:0 харьцаатай хожиж байсан бол энэхүү Мажорын тэмцээний гуравдугаар шатны дөрөвдүгээр тойрогт таарч тоглоход Faze манай багийг 2:0 харьцаатай хожиж байсан билээ. Харин маргааш өглөө 06:30 цагаас даагаа нэхэж, хэн нь илүү гэдгээ харуулах жинхэнэ дайн эхлэх болно.

    Цахимс спортын томоохон шинжээч 1xBet-ийн зүгээс хэсгийн Дэлхийн шилдэг хоёр багийн давуу талууд, Мажорын толголтууд, хоорондын тоглолтууд зэргийг тоймлон хүргэж байна.

    Остин Мажор: The Mongolz vs FaZe багуудын Плей-Оффын тоглолтын өмнө

    The Mongolz баг маань Плей-оффд шалгарах хүртлээ ямар багуудтай тулав

    Остин Мажор: The Mongolz vs FaZe багуудын Плей-Оффын тоглолтын өмнө

    ·        Эхний тойрогт манай баг Furia багийн эсрэг тоглож 11:13 харьцаатай хожигдов

    ·        Хоёрдугаар тойрогт Liquid багийг 13:7 харьцаатай хожиж 1-1 амжилттай болов

    ·        Гуравдугаар тойрогт Азийн хүчирхэг төлөөлөл Lynn Vision багийг 13:7 харьцаатай хожиж 2-1 амжилттай болов

    ·        Дөрөвдүгээр тойрогт BO3 зарчмаар FaZe багийн эсрэг тоглосон ч 0:2 ( 11:13; 4:13 ) харьцаатай хожигдож 2-2 амжилттай болов

    ·        Шийдвэрлэх буюу тавдугаар тойрогт G2 багийн эсрэг Мажор тэмцээний бүх цаг үеийн хамгийн гоёмсог тоглолтыг харуулж 2:0 ( 13:6; 28:25 ) харьцаатай хожиж Плей-Оффд тоглох эрхийг авав.

    Faze баг Плей-Оффд шалгарах хүртлээ юу туулав:

    Остин Мажор: The Mongolz vs FaZe багуудын Плей-Оффын тоглолтын өмнө

    ·        Faze баг Остин Мажор тэмцээнийг хоёрдугаар шатнаас эхлүүлж Heroic болон Tyloo багуудыг хожиж 2-0 амжилттай эхлүүлсэн

    ·        Гэсэн ч Legacy болон 3DMAX багуудын эсрэг хожигдож 2-2 нуман тулгуурт оров

    ·        Гуравдугаар шатанд шалгарын тулд MIBR багийн эсрэг тоглож 13:4; 16:12 харьцаатай хожиж гуравдугаар шатанд шалгарав

    ·        Гуравдугаар шатанд эхний тойрогтоо Туркийн Aurora багт хожигдож 0-1 амжилттай эхлүүлэв

    ·        Гэхдээ Mouz, Legacy, The Mongolz багуудыг хожиж чадсанаар Плей-Оффд шалгарав

    Faze багийн давуу тал:

    ·        FaZe-ийн хувьд Мажор тэмцээнд түрүүлж байсан, дарамт ихтэй тоглолтод тоглож сурсан баг

    ·        Ахлагч Karrigan бол CS-ийн домогт тоглогчдын нэг бөгөөд клатч үед юу хийхээ сайн мэддэг

    ·        FaZe-ийн хувьд Anubis, Nuke, Inferno map дээр тогтмол сайн амжилт үзүүлдэг


    The MongolZ багийн давуу тал:

    ·        The Mongolz багийн 910, Senzu, Techno4k нар 1-ийн эсрэг 1 дуэльд өндөр хувьтай килл хийж headshot хувь өндөр

    ·        Entry Frag-г хурдан зоригтой хийдэг

    ·        Манай баг explode буюу сайт руу бөөндөө огцом хурдан нэвтэрч чаддаг

    ·        Манай багийн хувьд Ancient, Mirage, Inferno зэрэг газруудад сайн тоглодог бөгөөд map control тактик сайн ажилладаг.


    IEM Melbourne 2025 тэмцээнд хоорондоо тоглоход:

    ·        Эхний map dust2 дээр манай баг 13:8 харьцаатай хожиж хоёр дахь map Ancient дээр 16:13 харьцаатай хожиж байсан

    ·        Энэхүү тоглолтод Mzinho тун гайхалтай тоглосон ба 46 килл хийж ADR 89.5, 1.36 rating-тэй тоглосон

    ·        Эсрэг багаас EliGe болон rain нар 33 килл хийж байсан.

    Austin Major 2025 гуравдугаар шатанд хоорондоо тоглоход:

    ·        Эхний map Ancient дээр Faze баг 13:11 харьцаатай хожиж хоёр дахь map Anubis дээр 13:4 харьцаатай манай багийг хожиж байсан

    ·        Энэхүү тоглолтод s1mple гайхалтай байж 37 килл хийж ADR 87.8, 1.47 rating-тэй тоглосон

    ·        Мөн rain 35 килл хийж ADR 92.7 үзүүлэлттэй тоглосон

    ·        Манай багаас Senzu буюу Азбаяр сайн байж 34 килл ADR 84.7 үзүүлэлттэй тоглосон.

    MAP-ийн статистик үзүүлэлтүүд:

    Остин Мажор: The Mongolz vs FaZe багуудын Плей-Оффын тоглолтын өмнө
    Остин Мажор: The Mongolz vs FaZe багуудын Плей-Оффын тоглолтын өмнө

    Цахим спортын олон улсын шинжээч 1xBet Дэлхийн аварга гэгдэх BLAST.tv Austin Major 2025 тэмцээнд анхны цомоо өргөх боломжтой The MongolZ багаа дэмжихийг CS2-ийн бүх шүтэн бишрэгчдээ уриалж байна!