MSports logo
62 кг-ын жинд өрсөлдөж буй МУГТ Пүрэвдоржийн Орхоны хэсэгт ямар бөхчүүд байна вэ?
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 9

  • 62 кг-ын жинд өрсөлдөж буй МУГТ Пүрэвдоржийн Орхоны хэсэгт ямар бөхчүүд байна вэ?

    Парисын наадмын сонгомол болон чөлөөт бөхийн төрөл дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Чөлөөт бөхийн төрөлд манай улсаас эмэгтэй зургаа, эрэгтэй гурван тамирчин өрсөлдөж байгаагаас өнөөдөр МУГТ П.Орхон 63 кг-ын жинд 17:00 цагаас Олимпын дэвжээнээ хоёр дахь удаагаа гарах гэж байна. Өчигдөр явагдсан сугалаагаар П.Орхон Украйны тамирчин Ирина Колиаденкотай учраа таарсан Ирина нь 1998 оны 08-р сарын 28-нд Украйны Ирпен хотноо төрсөн, 11 наснаасаа чөлөөтөөр хичээллэсэн Украйны армийн бөх юм. 2019 оны Астанагийн ДАШТ-д 65 кг-ын жинд өрсөлдөхдөө мөнгөн медаль хүртсэн ба өнгөрсөн жил Белградын ДАШТ-д хүрэл медаль хүртэж байжээ. 21 насандаа Токиогийн олимпод оролцохдоо хүрэл медаль хүртэж байсан туршлагатай тамирчин юм.


    62 кг-ын жинд өрсөлдөж буй МУГТ Пүрэвдоржийн Орхоны хэсэгт ямар бөхчүүд байна вэ?

    МУГТ, Алдар спорт хорооны бөх Пүрэвдоржийн Орхоны хувьд 2017 оны Дэлхийн аварга, 2018 оны Ази тивийн аварга хүртсэн ба өнгөрсөн жил Азийн аваргаас мөнгөн медаль хүртсэн юм. Өмнө нь Токиогийн олимпод өрсөлдөхдөө шагналт 7-р байр эзэлж байсан удаатай. Түүнд одоо олимпын медаль л дутуу.

    Тэрбээр эхний шатаа амжилттай давбал Дэлхийн алт, мөнгөн медальт, Болгарын бөх Билиана Дудова болон Шведийн бөх, ДАШТ-ий шагналт 5-р байрын эзэн, анхны олимподоо оролцож буй Жоханна Линдбург нарын аль ялсан шөвгийн дөрөвт шалгарах эрхийн төлөө өрсөлдөнө.

    62 кг-ын жинд өрсөлдөж буй МУГТ Пүрэвдоржийн Орхоны хэсэгт ямар бөхчүүд байна вэ?

    Түүний зоонд Дэлхийн хошой мөнгөн медальт АНУ-ын тамирчин Кэйла Миракл, Өмнөх олимпын мөнгөн медальт, Дэлхийн гурван удаагийн аварга, Киргизстаны бөх Айсулуу Тинибекова зэрэг хүчтэй өрсөлдөгчид байна. 

    62 кг-ын жинд өрсөлдөж буй МУГТ Пүрэвдоржийн Орхоны хэсэгт ямар бөхчүүд байна вэ?