MSports logo
Бронни Жэймс хүнд нөхцөлөөс эргэн ирж хэвийн байдалдаа орсон байна
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 30

  • Бронни Жэймс хүнд нөхцөлөөс эргэн ирж хэвийн байдалдаа орсон байна

    Сагсан бөмбөгийн супер од Леброн Жэймсийн хүү Бронни Жэймс өнгөрсөн сард бэлтгэлийн үеэр зүрхний хэм нь алдагдан эмнэлэгт хүргэгдэж тун хэцүү байдалтай байсан билээ. Тэгвэл түүний бие эргээд хэвийн байдалдаа орж Өмнөд Калифорниад хичээлдээ эргэн явж эхэлсэн байна. Түүний биеийн байдал сайн байгаа гэж ахлах сургуулийнх нь сагсан бөмбөгийн дасгалжуулагч Энди Энфилд мэдэгдэв. “Бронниг талбайдаа эргэн ирнэ хэмээн бүгд найдаж буй хэмээн итгэж байна. Бид тэвчээртэй байж, алхам алхмаар урагшлах хэрэгтэй. Түүнийг эргэн ирүүлэхийн тулд бүхий л талаар дэмжиж одоо байгаа нөхцөл байдалд нь тааруулан хэрхэн оновчтой шийдвэр гаргах нь бидний зорилго юм” хэмээн дасгалжуулагч Энди Энфилд “Associated Press” хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. 

    Бронни Жэймс хүнд нөхцөлөөс эргэн ирж хэвийн байдалдаа орсон байна

    Түүнийг зүрх нь зогсох магадлал өндөртэй, гэхдээ эмчлэх боломжтой төрөлхийн зүрхний гажигтай гэж оношлогдсон. Зүрхний гажигтай холбоотой тодорхой мэдээлэл хараахан гараагүй байна. Жэймсийн гэр бүлийнхэн "Бид Бронни бүрэн эдгэрч, ойрын ирээдүйд сагсан бөмбөгт эргэн ирнэ гэдэгт итгэлтэй байна. Бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ мэдээллүүдээ үргэлж хуваалцах боловч гэр бүлийнхний хувийн нууцыг хадгалах хүсэлтийг минь хүндэтгэн хамтарч ажиллаасай хэмээн хүсэж байна” хэмээн мэдэгджээ. 

    Өнгөрсөн амралтын өдөр түүний сургууль Сан Хосе мужийн эсрэг хийсэн хөлбөмбөгийн тоглолтын үеэр Бронни Жэймс тоглолт үзэн инээмсэглэн яваа нь хэвлэлийнхний дуранд өртсөн байна. 

    Бронни Жэймс хүнд нөхцөлөөс эргэн ирж хэвийн байдалдаа орсон байна

    Өдгөө 18 настай Бронни Жэймс өнгөрсөн улиралд Өмнөд Калифорнийн Сиерра Каньоны ахлах сургуульд нэг тоглолтод 14 оноо, таван самбар дунджилж байсан. Түүнийг НБА-д орох нь цаг хугацааны л асуудал хэмээн хэвлэлийнхэн шуугьж байсан юм. Харин аавтайгаа хамт нэг багт хүчин зүтгэж түүх бүтээх эсэхийг Леброн Жэймсийн олон шүтэн бишрэгчид хүлээж байгаа юм. 

    Бронни Жэймс хүнд нөхцөлөөс эргэн ирж хэвийн байдалдаа орсон байна