MSports logo
Уран гулгалтын домог Юзүрү Ханью гэрлэж байгаагаа зарлажээ
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 29

  • Уран гулгалтын домог Юзүрү Ханью гэрлэж байгаагаа зарлажээ

    2014, 2018 оны өвлийн Олимпын уран гулгалтын хошой аварга Япон улсын домогт тамирчин Юзүрү Ханю өөрийн албан ёсны цахим хуудсаар гэрлэж байгаагаа зарласан байна. Тэрээр уг нийтлэлдээ үргэлж дэмжиж байдаг шүтэн бишрэгчдэдээ талархал илэрхийлж "Байнга дэмжиж байдагт баярлалаа. Би гэрлэхээр шийдсэн. Юзүрү Ханью миний бие үүнийг мэдэгдэхэд таатай байна. Сүүлийн 24 жилийн турш би тэшүүрээр амьдарлаа. Ялангуяа сүүлийн хэдэн жил би тэшүүрээс салалгүй дэлхий ертөнцийн талаар бодохын зэрэгцээ Ковид-19 болон байгалийн гамшиг, дэлхийн хурдацтай өөрчлөгдөж буй  ертөнцийн үйл явдлуудын улмаас олон зүйлийг мэдэрч, бодох болсон. Би хамгийн сайнаараа гулгахын тулд бага багаар, хором мөч бүрээр өөрийгөө хөгжүүлсээр байх болно. Намайг дэмжиж байсан хүмүүст болон цаашид дэмжих хүмүүст талархал илэрхийлж, би бүх зүйлийг хамгийн сайнаар хийхийн тулд гулгасаар байх болно. Цаашид ч намайг дэмжээрэй" хэмээн бичжээ. 

    Уран гулгалтын домог Юзүрү Ханью гэрлэж байгаагаа зарлажээ

    Тэрээр хэнтэй гэрлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд албан ёсны хурим хэзээ болох талаар ч мэдэгдээгүй байна. Ханью өнгөрсөн жил Бээжин 2022 өвлийн Олимпын наадмын дараа тэмцээнээ өндөрлүүлж, түүнээс хойш олон удаа бие даасан уран гулгалтын шоу зохион байгуулсан ба Япон даяар бүх тасалбар нь зарагдаж дууссан байна. 

    Уран гулгалтын домог Юзүрү Ханью гэрлэж байгаагаа зарлажээ