MSports logo
Эмэгтэйчүүдийн Волейболын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 29

  • Эмэгтэйчүүдийн Волейболын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

    Эмэгтэйчүүдийн Волейболын Ази тивийн 22 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн Тайланд улсанд энэ сарын 30-ны өдрөөс есдүгээр сарын зургаан хүртэл үргэлжилнэ. Тус тэмцээнд Ази тивийн 14 улс дөрвөн хэсэгт хуваагдан тоглоно. Манай улсын эмэгтэйчүүдийн шигшээ А хэсэгт зохион байгуулагч Тайланд болон Австралийн шигшээтэй оноолт таарсан. 

    Баг бүр хэсэгтээ нэг удаа тоглох бөгөөд урьдчилсан шатанд хэсэг тус бүрээс эхний хоёр байр эзэлсэн баг дахин хоёр хэсэгт дөрвөөрөө хуваагдан шилдэг наймд шалгарна. Хэсэг тус бүрийн багууд эхний тойрогт таарч амжаагүй улсуудтай тоглох бөгөөд хоёр шилдэг багийг хагас шигшээд шалгаруулна. Хагас шигшээд ялагдсан тамирчид есдүгээр сарын 6-д болох шигшээ тоглолтоос өмнө хүрэл медалийн төлөө тоглох юм. 

    Манай хэсэгт Тайландын хүчирхэг баг байгаа бөгөөд тэд дэлхийд 16-д эрэмбэлэгддэг. Манай улсын эхний тоглолт 31-ний 12:00 цагаас Австралийн шигшээтэй хийх ба есдүгээр сарын нэгэнд Тайландын эсрэг 18:00 цагаас тоглож аль нэг улсыг нь ялж чадах аваас шилдэг наймд шалгарч цааш тэмцээнээ үргэлжлүүлнэ. Шууд дамжуулалтыг Азийн волейболын холбооны цахим хуудаснаас үзэж болох нь ээ.