MSports logo
Монгол улсад анх удаа зохиогдож буй Зүүн Азийн залуучуудын наадам амжилттай болж өндөрлөлөө
  • А
    Админ

    8 сарын 24

  • Монгол улсад анх удаа зохиогдож буй Зүүн Азийн залуучуудын наадам амжилттай болж өндөрлөлөө

    2009 онд анх Сингапурт зохиогдож байсан Зүүн Азийн залуучуудын наадам анх удаа “Ulaanbaatar-2023” нэрэн дор наймдугаар сарын 16-наас эхлэн 12 спортын төрлөөр 10 спортын ордон, байгууламжид Монгол, БНХАУ, Япон, БНСУ, Хятадын Тайвань, Хонг Конг, Макао зэрэг долоон орны 842 тамирчин 88 багц медалийн төлөө өрсөлдөж спорт тус бүрийн шилдгүүдээ тодрууллаа. 

    Монгол улсад анх удаа зохиогдож буй Зүүн Азийн залуучуудын наадам амжилттай болж өндөрлөлөө

    Энэхүү спортын наадмыг БНХАУ-ын шигшээ баг 38 алт, 32 мөнгө, 19 хүрэл буюу нийтдээ 89 медаль хүртэн тэргүүн байрыг эзэлсэн байна. Тэмцээний сүүлийн өдөр сагсан бөмбөг, хөнгөн атлетикийн төрлийн спортууд явагдсан ба сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ Хятадын Макаогийн шигшээ багийг 82-55 харьцаатай хожсоноор, хүрэл медалийн эзэд боллоо. Харин Хөнгөн атлетикийн тамирчид маань 3 мөнгө, 6 хүрэл медальтайгаар тэмцээнийг өндөрлүүллээ. Ингэснээр манай залуучууд нийтдээ 44 удаа медалийн тавцанд гарсан байна. Тодруулбал 3 алт, 13 мөнгө, 28 хүрэл медаль хүртэж хүснэгтийн тавдугаар байрт эрэмбэлэгдлээ. 

    Монгол улсад анх удаа зохиогдож буй Зүүн Азийн залуучуудын наадам амжилттай болж өндөрлөлөө

    Анх удаа манай улсад зохиогдож буй наадмын зохион байгуулалтын талаар олон улсын спортын хороодын удирдлагууд ам сайтай буцацгаасан байна. Зүүн Азийн Олимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Вей Дао Шүй “Зүүн азийн залуучууд спортоор эвлэлдэн нэгдэж чадлаа. Энэ удаагийн наадамд хамтран оролцсон бүх ажилчид, сайн дурынхан, шүүгчид, хөгжөөн дэмжигчдэд баярлалаа. Бидний ирээдүй хамтдаа байх болно” хэмээжээ. Бүтэн долоо хоног үргэлжилсэн уг наадмын зохион байгуулах хороонд 52, арын албанд 756, сайн дурын 1234, нийт 3643 ажилчин ажилласан юм. 

    Монгол улсад анх удаа зохиогдож буй Зүүн Азийн залуучуудын наадам амжилттай болж өндөрлөлөө