MSports logo
Францын шигшээ эхний шатаа давж чадалгүй нутаг буцахаар боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 28

  • Францын шигшээ эхний шатаа давж чадалгүй нутаг буцахаар боллоо

    Сагсанбөмбөгийн ДАШТ-ээс медалийн тавцанд гарах нь өндөр хувьтай байсан Францийн шигшээ эхний шатаа ч давж чадсангүй. Өнгөрсөн олимпын мөнгөн медаль хүртсэн баг энэ жил хагас шигшээд ч багтаж чадаагүй нь олны гайхширлыг төрүүлээд байна. Ням гарагийн шөнө Индонезийн Жакарта хотод болсон H хэсгийн тоглолтод Латвийн шигшээн эсрэг тоглолтод 88:86 харьцаатай хожигдсоноор харих онгоцны тийз ээ хамгийн эхэнд захиаллаа. Тэд өмнө нь шинэ залуу бүрэлдэхүүнтэй Канадын шигшээд 30 онооны зөрүүтэй хожигдоод байсан юм. Ингэснээр Канад болон Латвийн шигшээ Н хэсгээс хоёрдугаар шатанд тэнцээд байна. Тус тоглолтод Артурс Загарсаас 22 оноо, Роланд Смитс 20 оноо авч багаа тэргүүлсэн бол Францаас Эван Фоурней 27 авсан ч энэ нь хожиход хангалттай байсангүй. 

    Францын шигшээ эхний шатаа давж чадалгүй нутаг буцахаар боллоо

    Францын шигшээгийн довтлогч Николас Батум “Хагас шигшээ, Шөвгийн наймд хожигдох нь өөр хэрэг бид эхний тойргоо ч давж чадсангүй. Маш их хүлээлттэй ирсэн хэрнээ хожигдоод буцахаар болсонд ичиж байна” хэмээн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа хэлжээ. Харин Эван Фоурней “Маш хэцүү зүйл боллоо. Бид тэмцээнийг ингэж орхино гэж бодсонгүй. Энэ дэлхийн аваргын алдаан дээрээ суралцаад ирэх жил Олимпод эргэн ирнэ. Өөр хийх зүйл даанч үлдсэнгүй” гэжээ. Олимпын мөнгөн медальт, өнгөрсөн хоёр удаагийн Дэлхийн аваргын хүрэл медальтай Францын шигшээ ДАШТ-ий аялалаа энд хүрээд өндөрлүүллээ. 

    Францын шигшээ эхний шатаа давж чадалгүй нутаг буцахаар боллоо