MSports logo
ПАРИС 2024: Францын шигшээ хоёр дахь олимподоо дараалан финалд шалгарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 8

  • ПАРИС 2024: Францын шигшээ хоёр дахь олимподоо дараалан финалд шалгарлаа

    Парисын олимпын сагсан бөмбөгийн хагас шигшээ тоглолтын эхний өрсөлдөөн Францын шигшээ болон Германы шигшээ багуудын хооронд явагдаж өндөрлөлөө.

    Финалд шалгарах эрхийн төлөөх ширүүн өрсөлдөөн Францын Берси Аренад эзэн орон болон Германы шигшээ багуудын хооронд явагдаж, тоглолт эхний үеэс эхлэн өндөр уур амьсгал, үзэгчдийн уухай, тамирчдын хор шар, хичээл зүтгэл, хөлс хүчээр дүүрэн өрсөлдлөө. Өмнө нь олимпын B хэсэгт тэд учраа таарсан ба Германчууд 85-71 харьцаатайгаар төрсөн нутагт нь төвөггүйхэн буулгаж авсан бол энэ удаа Францууд тоглолтыг тийм ч амархан удирдуулсангүй тэд эхий үед хожигдож эхэлснийг эс тооцвол хоёр болон гуравдугаар үед Германыг илүүрхэж, улмаар дөрөвдүгээр үед тэргүүллээ алдалгүй явсаар үндсэн цагт 73-69 харьцаатай Францын шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө. Отгон Дэлхийн аварга Германчууд дөрөвдүгээр үед 6 онооны зөрүүг 2 болтол ойртуулсан ч тэд төгсгөлөө амжилттай хийж чадалгүй, хүрэл медалийн өрсөлдөөнд шилжиж байна.

    ПАРИС 2024: Францын шигшээ хоёр дахь олимподоо дараалан финалд шалгарлаа

    Тус тоглолтод Францын шигшээ багаас

    Г.Ябуселе 17 оноо 7 самбар

    И.Кординие 16 оноо 7 самбар

    В.Вэмбаньяама 11 оноо 7 самбар тус тус гүйцэтгэж, багтаа маш том тус нэмэр боллоо. Ийнхүү Францын шигшээ баг хоёр жил дараалан финалд шалгарсан ба олимпын дөрөв дэх медалиа авах нь ойлгомжтой болов. Өмнө нь тэд гурван Мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй.

    Тун удахгүй болох АНУ болон Сербийн шигшээ багийн аль хожсонтой Аваргын алтан медалийн төлөө тоглоно.


    cover
    cover
    cover
    cover