Парисын олимпын эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 50 кг-ын жингийн эхний өдөр Винеш Фогат 49.9 кг жинтэй байв. Тэрээр энэ өдөр гурван бариллаан хийж бүгдэд нь ялалт байгуулсан.
Винеш эхний шатанд олимпын алтан медальт Японы Юи Сусакиг ялж, улмаар дахин 2 ялалт авч олимпын наадмын бөхийн төрөлд финалд шалгарсан Энэтхэгийн анхны бөх болж түүхэнд бичигдсэн.
Гэвч тэрээр жингийн асуудлаас болж маргааш нь тэмцээнээс хасагдсан.
Бөхчүүд олимп болон томоохон тэмцээний үеэр хоол зүйч, хүнс тэжээлийн мэргэжилтнүүдийнхээ зөвлөснөөр хоол хүнс, ус маш бага хэрэглэдэг.
Түүний багийн эмнэлгийн ахлах мэргэжилтэн доктор Диншоу Пардивалагийн хэлснээр Винешийн хоол зүйч, мэргэжилтэн гурван тулааны дараа түүнд хоол, ус өгсөн бөгөөд жин нь 1.5 кг хүртэл нэмэгдэнэ гэж тооцоолжээ.