MSports logo
ОУХМ Б.Хулантай хүрлийн төлөө барилдах БНХАУ-ын бөх Панг Чианю гэж хэн бэ?
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 8

  • ОУХМ Б.Хулантай хүрлийн төлөө барилдах БНХАУ-ын бөх Панг Чианю гэж хэн бэ?

    Өнөөдөр манай улсаас 53 кг-ын жинд дагах барилдаанд ОУХМ Б.Хулан 2022 оны Белградад болсон ДАШТ-д аваргын төлөө тааран барилдаж байсан АНУ-ын тамирчин Парриш Доминик Оливиатай хүч үзэж 10-4 харьцаатай ялалт байгуулан хүрэл медалийн төлөө Парисын дэвжээнд дахин зодоглох эрхээ халаасалсан.

    Түүнтэй хүрэл медалийн төлөө барилдах Панг Чианю нь 1996 оны 11-р сарын 13-нд БНХАУ-ын Шаошан хотод төрсөн. 10 настайгаасаа Чөлөөт бөхөөр хичээллэж, 2015 оны ДАШТ-д шагналт 5-р байр эзэлсэн бол 2018, 2019 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байжээ.

    Түүний замналд гэмтэл бэртэл их тохиолдсон ба 2018 онд Киргизстаны Бишкект болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд бэртлийн улмаас оролцоогүй. Мөн 2022 оны тавдугаар сард мөрөндөө гэмтэл авч, ясны дахин сэргээх мэх засал хийлгэсэн байна. 2021 оны Токиогийн олимпод өвдөгний шөрмөс нь урагдсан ч гэсэн барилдаж, мөнгөн медаль хүртэж байжээ. Тэрбээр 2016 онд БНХАУ-ын Спортын ерөнхий газраас олон улсын элит зэрэглэлийн тамирчин, 2020 онд БНХАУ-ын Хунань мужийн Спортын холбооны үлгэр жишээ шилдэг тамирчин, зэрэг шагналуудаар шагнуулж байсан байна.


    Барилдаан Монголын цагаар 08-р сарын 09-ны шөнө 02:00 цагаас болох хуваарьтай.