MSports logo
Парис 2024: Франц болон Германы шигшээ багуудын тоглолтын таамаг
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 8

  • Парис 2024: Франц болон Германы шигшээ багуудын тоглолтын таамаг

    Олимпын хамгийн олон үзэгчтэй төрлүүдийн нэг эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн хагас шигшээ тоглолт өнөөдөр Монголын цагаар 23 цаг 30 минутаас эхэлнэ.

    Финалд шалгарах эрхийн төлөөх ширүүн өрсөлдөөн Францын Берси Аренад эзэн орон болон Германы шигшээ багуудын хооронд явагдана. Өмнө нь олимпын B хэсэгт тэд учраа таарсан ба Германчууд 85-71 харьцаатайгаар төрсөн нутагт нь төвөггүйхэн буулгаж авсан. Францын шигшээ хэсэгтээ Бразил, Японы багуудыг хожсон тул зооноосоо шалгарав. Шөвгийн наймд шалгарсан тэд хагас шигшээд шалгарах тулаанд хүчирхэг бүрэлдэхүүнтэй Канадыг шигшээг 82-73 харьцаатайгаар ялж цөс их Францчуудыг баярлуулаад амжсан билээ.


    Парис 2024: Франц болон Германы шигшээ багуудын тоглолтын таамаг

    Нөгөө талд хэсгээ тэргүүлсэн шинэхэн Дэлхийн аваргууд болох Германы шигшээ хагас шөвгийн наймд Яннисаар ахлуулсан Грекийн шигшээг 76-63 харьцаатай ялж, гэрт нь буцаасан билээ. Деннис Шрүдерээр ахлуулсан Германчууд 1934 онд олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн цагаасаа долоон удаа дэлхийн аваргад оролцож нэг хүрэл, нэг алтан медаль хүртсэн. Мөн долоон удаа олимпын наадамд оролцохдоо нэг ч медаль хүртэж байгаагүй тул тэд энэ удаа төрөлх эх орондоо сагсан бөмбөгийн анхны медалийг авчрах том зорилготой ирцгээсэн биз.

    Парис 2024: Франц болон Германы шигшээ багуудын тоглолтын таамаг

    Өмнөх олимпын мөнгөн медальт Францын шигшээ хэдий хэсгийн тоглолтод хожигдсон ч тэдэнд талбайн давуу тал, өмнөх ялалтаас ирсэн эрч хүч, ойлголцол бий. Тэд мэдээж нутагтаа өмнөх медалиа ахиулахыг хүсэж байгаа нь гарцаагүй.

    Парис 2024: Франц болон Германы шигшээ багуудын тоглолтын таамаг

    Герман:

    Германчууд Грекийг хожсон нь тэд нэг супер одтой багийг хэрхэн хамгаалж болохыг биеэрээ мэдэрсэн туршлага болсон. Яннистай ижил урттай, өндөр, гоц авьяастай Виктор Вэмбаньяамаг хамгаалах аргаа төвөггүйхээн олох байх. Мөн Францын сул тал хурд. Харин эсрэгээрээ Германы хамгийн том давуу тал нь хурд. Германы хамгаалалтаас хурдан довтолгоо руу шилжих хувилбар энэ удаагийн олимп гэлтгүй өнгөрсөн ДАШТ-д ч онцгой байж, аварга авахад том нөлөө үзүүлсэн билээ. Тэдэнд удаан тоглогч бараг ховор бөгөөд гол тоглогчдын нэг Франз Вагнер будагтай талбайд онцгой байгаа. Мөн Германы бас нэгэн давуу тал нь чадварлаг холбогч болох Денис Шрүдер. Тэрбээр нэг тоглолтод дунджаар 3-аас дээш оновчтой дамжуулалт дунджилж, талбай дээрх үр ашигтай байдлаараа тэргүүлж буй.

    Парис 2024: Франц болон Германы шигшээ багуудын тоглолтын таамаг

    Дотогшоо нэвтрэх ямар ч зайгүй мэт хамгаалалт нь эсрэг багтаа оноо авахад улам бүр хэцүү болгож байгаа. Тэд энэ шатанд ирэх хүртлээ дөрвөн тоглолт хийхдээ эсрэг багтаа хамгийн дээд тал нь 77 оноо алджээ. Гэхдээ тус тоглолтод тэд 20 оноогоор хожсон. Сүүлд нь нэмж дурдахад өндөр баг нь Германы шигшээ тэдэнд талбай дээр гарч буй тоглогчдоос хоёр метр хүрэхгүй ердөө хоёрхон тоглогч бий.

    Франц:

    Токиогийн олимпод мөнгөн медаль хүртсэн бүрэлдэхүүн дээр энэ цаг үед “Харь үзэгдэл” гэж нэрлэгдээд буй Виктор Вэмбаньяама нэмэгдэж тэднийг улам бүр зузаатгасан. Тэд хэсэгтээ Германд хожигдсоноос бусдаар өөр ялагдал амсаагүй яваа. Тэрбээр энэ наадамд 14.5 оноо, 11 самбар буюу дабл дабл дунджилж яваа цөөхөн тамирчдын нэг. Мөн тэдэнд Эван Фурнье, Николас Батум, Рүди Гобер, Гершон Ябуселе зэрэг олон туршлагатай тамирчид бий. Хэрвээ туршлага ялдаг бол энэ тоглолтод хал үзэж, халуун чулуу олонтой хамт долоосон Францчуудад эргэлзээгүй ялалтыг өгнө.

    Парис 2024: Франц болон Германы шигшээ багуудын тоглолтын таамаг

    Францад хамгийн том давуу тал буюу талбайн давуу тал бий тэд өнгөрсөн тоглолтын эхлэлийг маш муу тавьсантай холбоотойгоор ялагдал амссан ба энэ удаа гарааны бүрэлдэхүүнд өндөр ач холбогдол өгөх биз ээ. Мөн тэдний бас нэгэн сайжруулах хэрэгтэй зүйл бол самбараас бөмбөг авалт. Тэд өмнөх учраандаа 29 самбар авсан ба Германы шигшээгээс 7 самбар дутуу авчээ. Япон болон Канадыг буулгаж авахад үнэтэй хувь нэмэр оруулсан Эван Фурнье, Ябуселе нар энэ тоглолтын нууц хөзрүүд байх боломжтой. Олон улсын бооцооны компаниуд энэхүү тоглолтод Германы шигшээг хожих өндөр магадлалтай гэж үзсэн ба тэд 5 болон түүнээс дээш оноогоор хожих боломжтой гэжээ.

    Парис 2024: Франц болон Германы шигшээ багуудын тоглолтын таамаг