Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг, баяр цэнгэлийн манай болсон олимпын их наадам Францын нийслэл Парис хотноо 13 дахь өдрөө үргэлжилж байна. Манай улсаас усанд сэлэлт, бокс, жүдо, дугуй, буудлага зэрэг спортын төрлүүдээр олон манай тамирчид дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, Монгол улсын олимпын түүхэн дэх амжилтуудыг ахиулсаар буй. Олимпын дараагийн медалийн найдвар гэгдэж буй чөлөөт бөхийн төрөл гурав дахь өдрөө үргэлжилж байна.
.Өнөөдөр 57 кг-ын жинд өрсөлдсөн Болдсайханы Хонгорзул эхний шатанд БНХАУ-ын тамирчин, анхны олимподоо оролцож буй Кешин Хунтай учраа таарав. Барилдаан тун хэцүү эхэлж 8-0 харьцаатай ялагдсан ч Б.Хонгорзул маш сайн тэмцэж, оноог 8-6 болтол ойртуулав. Кешин Хун тун овсгоотой байж дахин манай тамирчнаас оноо салгасаар 12-6 болгоход Хонгорзул мөчөөгөө өгөлгүй оноог ойртуулсаар байлаа. Гэвч онооны давамгайллаа хамгаалж барилдсан Кешин Хун эцсийн мөчид 16-12 харьцаатайгаар манай бөхийг буулгаж авлаа. Одоо Кешин Хун финалд шалгарвал Б.Хонгорзул дагаж барилдана. Финал шалгарах эсэх нь өнөөдөр шөнө шийдэгдэнэ.
Гэрэл зургийг: Ч.Ганбат