MSports logo
ПАРИС 2024: ОУХМ Б.Хулан хүрэл медалийн төлөө шалгарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 8

  • ПАРИС 2024: ОУХМ Б.Хулан хүрэл медалийн төлөө шалгарлаа

    Өнөөдөр манай улсаас 53 кг-ын жинд дагах барилдаанд ОУХМ Б.Хулан 2022 оны Белградад болсон ДАШТ-д аваргын төлөө тааран барилдаж байсан АНУ-ын тамирчин Парриш Доминик Оливиатай хүч үзлээ. Тус ДАШТ-д Б.Хулан маань ялагдал хүлээж мөнгөн медаль хүртэж байсан бол өнөөдөр 10-4 харьцаатай цэвэр ялж, хариугаа авлаа. Ийнхүү Парришыг буулган авч хүрэл медалийн төлөө Парисын дэвжээнд дахин зодоглох эрхээ халаасаллаа. Медалийн төлөөх барилдаанд

    өмнөх олимпын буюу Токио-2020 наадмын мөнгөн медальт БНХАУ-ын тамирчин Панг Чианю түүнийг хүлээж байна. Барилдаан Монголын цагаар 08-р сарын 09-ны шөнө 02:00 цагаас болох хуваарьтай.


    Гэрэл зургийг Ч.Ганбат

    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover