MSports logo
Демар Дерозан: "Поп надтай үргэлж найрсаг харилцдаг байсан"
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 18

  • Демар Дерозан: "Поп надтай үргэлж найрсаг харилцдаг байсан"

    Демар Дерозан Сан Антонио Спөрс багт өнгөрүүлсэн дурсамжаа ярихдаа Грегг Поповичийн онцгой арга барил, хүнлэг чанарыг магтсан байна. "Та нар итгэхгүй байх гэхдээ дасгалжуулагч Поповичийн удирдлага дор байхад тэр үргэлж надтай найрсаг харьцдаг байсан. Түүний надтай ярьж байхыг нь харвал Спөрсийн домог Тим Данкантай ярьж байна уу даа гэж андуурах байсан" гэжээ. Тухайн үед түүний аав хүнд өвчин туссан байхад Поп түүнийг ойлгож "Түүнтэй хамт байх цаг хугацаа хэрэгтэй юу ч бодолгүй аавтайгаа уулз" хэмээн ямар ч үед чөлөө олгодог байсан байна.


    Нэг удаа багаараа кино үзнэ гэхэд нь сагсан бөмбөгийн кино гэж бодоод цугласан гэнэ. Гэтэл тэр кино нь 12-15 насны хүүхдүүд хүнд хэцүү цэргийн бэлтгэл хийж байгаа бичлэг байжээ. Юу ч дуугаралгүй бичлэгээ үзсэний дараа Поп "Та нар бүгд NBA-д байна. Тиймээс та нар бодит амьдралаас тасарсан мэт санагдаж байгаа байх. Гэхдээ та нар юу ч болж байсан гомдоллож, уурлаж, шаналах хэрэггүй. Та нар хэрвээ хүүхэдтэй байсан байгаад таны хүүхэд тэнд цэрэгт бэлтгэгдэж байсан бол яах вэ? Ердөө 12, 13,14 настай. Энэ бол жинхэнэ амьдрал. Харин бид маш их азтай хүмүүс. Хэрвээ хүнд хэцүү гэж бодох үе тулгарвал энэ яг одоо төрсөн сэтгэгдлээ санаарай" гэжээ. Үүнийг одоо хүртэл Демар мартдаггүй ба түүний нуруунаас нэг зүйл авсан мэт санагдсан хэмээжээ.