Үндэсний Дээд лигийн Аpes баг саяхан шинэ гадаад тоглогчоо танилцууллаа. Тэд АНУ-д төрж, өссөн Стефен Харт хэмээх 31 настай, 211 см өндөр, 110 кг жинтэй том залууг багтаа нэгтгэжээ. Стефен Харт нь 2016 онд Канзасийн их сургуулийг төгссөн ба Оллстарс агентлагийн гэрээт тамирчин юм. Канзасийн их сургуулийн багаас тоглохдоо 7.4 оноо, 5.0 самбар, 0.7 оновчтой дамжуулалт гүйцэтгэхээс гадна 47%-ийн гүйцэтгэлтэй довтолж байж. Мэргэжлийн замналаа 2016 оноос эхлүүлж, АНУ, Бахрайн, Финланд, Индонези, Япон, Катар, Словени, Турк зэрэг орнуудын лигт тоглож байжээ. Өнгөрсөн жил Индонезийн Дээд лиг буюу IBL-д “Пасифик Каесар” багийн хамт 26 тоглолтод оролцохдоо 19.3 оноо, 12.5 самбар, 4.9 оновчтой дамжуулалт дунджилж байжээ. Төвийн тоглогч гэхэд дундын зайн шидэлт, алсын зайн шидэлтийн хувь өндөртэй, атлетик чадвараараа гайхагддаг гэнэ. Тиймдээ ч IBL лигийн шилдэг 5 тоглогчийн нэгээр нэрлэгдсэн удаатай.
Түүний IBL лигт тоглохдоо хийж байсан онцлох тоглолтуудыг танилцуулж байна.