Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лиг сар хүрэхгүй хугацааны дараа эхлэх гэж байна. 2024-2025 оны улирал эхлэх гэж буйтай холбоотойгоор багууд бүрэлдэхүүнээ зузаалахын сацуу шинэ легионер тамирчдыг эгнээндээ нэгтгэж байна. Завхан Бродерс баг өмнө нь хоёр жил тус багт хүчин зүтгэсэн Даймонд Стөүнтэй дахин гэрээ хийж шинэ улирлыг эхлүүлэхээр болсон байна. Мөн тэд NBA-д 4 улирал, 4 багт тоглож байсан Орландо Жонсонтой гэрээ хийсэн байна.
Завхан Бродерс баг NBA-д тоглож байсан хоёр тоглогчийг эгнээндээ нэгтгэлээ
9 сарын 19
Орландо Жонсон нь 1989 онд төрсөн өдгөө 35 настай, туршлагатай тоглогч ба 2012 онд NBA-д 36 дахь сонголтоор Сакременто Кингс багт сонгогдож, тэр өдрөө Индиана Пэйсерс баг руу солигдож байсан юм. Ийнхүү түүний мэргэжлийн замнал эхэлсэн ба Пэйсерс багтаа 2 улирал тоглосон. Түүний дараагаар Сакременто Кингс, Финикс Санс, Нью Орлеанс Хорнетс багуудад ээлжлэн тоглосоор 2016 оноос хойш Филиппин, Хятад, Саудын Араб, Босни, Тайван, ОХУ, Австрали зэрэг орнуудыг лигүүдэд тоглож явсаар ийнхүү анх удаа Монгол улсын Үндэсний дээд лигт тоглохоор болж байна. Түүний оргил амжилт нь Босни ба Херцеговин, Лебанон улсуудын дээд лигт 2017, 2018 онуудад түрүүлж байсан. Мөн 2016 оны NBA-ийн хөгжлийн лигийн Бүх-Од тоглогч болж байсан юм. Түүний талаа илүү дэлгэрэнгүйг "ГЭЖ ХЭН БЭ?" булангаараа удахгүй хүргэх болно.
Харин та Даймонд Стөүний мэдээллийг ЭНД дарж сонирхох боломжтой.