MSports logo
NBA-ийн мэдээлэл түгээгч, ESPN-ий ахлах Адриан Вожнаровски ажлаа хүлээлгэн өгчээ
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 19

  • NBA-ийн мэдээлэл түгээгч, ESPN-ий ахлах Адриан Вожнаровски ажлаа хүлээлгэн өгчээ

    NBA-ийн хүрээнд болж буй хамгийн үнэн бодитой мэдээллийг түргэн шуурхай хүргэдэг баттай эх сурвалж гэгдэх Адриан Вожнаровски үндсэн ажлаа хүлээлгэн өгч, зодог тайлж буйгаа зарлажээ. Өмнө тэрбээр “Yahoo Sports” болон “The Record of Bergen County”-д ажиллаж байсан ба 2017 оноос спортын томоохон хэвлэл мэдээллийн байгууллага болох ESPN-ий ахлахаар ажиллаж эхэлсэн юм.

    Түүний дараагийн зогсоол бол Сент Бонавентур дахь эрэгтэй сагсан бөмбөгийн хөтөлбөрийн ерөнхий менежерээр ажиллахаар болсон байна. 

    NBA-ийн мэдээлэл түгээгч, ESPN-ий ахлах Адриан Вожнаровски ажлаа хүлээлгэн өгчээ

    Вожнаровский зодог тайлж буй талаараа "Хайртай их сургууль, хамт олон дээрээ эргэн ирж, оюутан тамирчид, дасгалжуулагчид, байгууллагыг сайжруулах болсондоо баяртай байна. Энэ бол миний насан туршдаа хүлээж байсан ажлуудын нэг. Би сагсан бөмбөгийн хөтөлбөрөөр дамжуулж үнэ цэнтэй, залуу тамирчдын ирээдүйн үүд хаалгыг мэргэжлийн болон хувь хүний хувьд нээж чадна гэдэгт итгэж байна. Энэ олон жилийн турш тамирчид, багийн талаар шуурхай мэдээлж байсан бол энэ удаа өөрийгөө ийнхүү зодог тайлж байгаа зарлаж байна” гэжээ. Нэг үгээр тэрбээр төгссөн сургуулийнхаа сагсан бөмбөгийн өвийг хөгжүүлэхээр шийдсэн байна.