MSports logo
Шатар: Манай эмэгтэй шигшээ баг 5 хожил, 1 хожигдол, 1 тэнцээтэйгээр 170 орноос 12-р байранд явж байна
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 19

  • Шатар: Манай эмэгтэй шигшээ баг 5 хожил, 1 хожигдол, 1 тэнцээтэйгээр 170 орноос 12-р байранд явж байна

    45 дахь удаагийн Дэлхийн шатрын олимпиад Унгар улсын Будапешт хотод есдүгээр сарын 10-23-ны өдөр хүртэл үргэлжилж байна. Хоёр жил тутам болдог Дэлхийн шатрын Олимпиад манай эмэгтэй шигшээ баг 7 өргийн дараах байдлаар 5 хожил, 1 хожигдол, 1 тэнцээтэйгээр 170 орноос 12-р байранд жагсаж байна. Манай шигшээ Гуатемала, Монако, Перу, Испани, АНУ зэрэг хүчирхэг багуудыг буулгаж авсан ба тэмцээний 7-р байранд яваа Гүржийн шигшээд хожигдож, 8-т яваа Германы шигшээтэй тоглон 1-1 харьцаатай тэнцсэн байна. Өнөөдөр тэмцээний 6-р байранд яваа хүчирхэг багуудын нэг Армений багтай 21:00 цагаас тоглох юм. 

    Шатар: Манай эмэгтэй шигшээ баг 5 хожил, 1 хожигдол, 1 тэнцээтэйгээр 170 орноос 12-р байранд явж байна

    Харин эрэгтэй шигшээ баг 189 улсын багуудаас 3 хожил, 2 хожигдол, 2 тэнцээтэйгээр 58-р бичигдэж байна. Тэд өчигдөр Лебанон улсын багийг 3-1 харьцаатай буулгаж авчээ. Өнөөдөр манай баг алс холын Панам улсын шигшээ багийн эсрэг тоглохоор оноолт таарсан байна. Өрөг мөн адил 21:00 цагаас эхэлнэ.