MSports logo
Парисын олимпод оролцох тамирчдад 300,000 бэлгэвч төсөвлөжээ
  • Б
    Бэлгүүн

    3 сарын 20

  • Парисын олимпод оролцох тамирчдад 300,000 бэлгэвч төсөвлөжээ

    Токио 2020 олимп цар тахлын улмаас олон эрүүл мэндийн хатуу хорио дунд болж, Парисын наадмын эрүүл мэндийн хатуу бодлого барьж байна. Парисын олимпод тамирчдад 300,000 бэлгэвч тараах бөгөөд энэ нь Рио 2016 оны олимпод төсөвлөгдсөн хэмжээнд хүрээгүй ч Лондон 2012 олимпоос хоёр дахин их юм. 

     

    Токио 2020 олим цар тахлын улмаас үзэгчидгүй зохиогдож байсан бол наадмын уламжлал ирэх  олимпоос хэвийн болж байна. Мөн түүнчлэн, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олон мянган тамирчид Олимпын тосгонд хамтдаа амьдарч, улс орнуудын эв нэгдэл, энх тайвны бэлгэдэл болсон хатуу ширүүн өрсөлдөөний спорт гэхээсээ илүү нөхөрлөлийн сэтгэлгээг сурталчлах явдал болдог билээ.

    Парисын олимпод оролцох тамирчдад 300,000 бэлгэвч төсөвлөжээ

    Олон жилийн туршид тамирчдын тосгон дахь олон орны тамирчдын нөхөрлөлийг эрүүл мэндийн хариуцлагатай бодлоготой хамт олон мянган бэлгэвчийг тамирчид, төлөөлөгчдөөр дагалдан яваа хүмүүс, дасгалжуулагч нарт ашиглах боломжтойгоор өгдөг байна.

    Олимпын тосгоны захирал Лоран Мишауд Sky News телевизэд өгсөн ярилцлагадаа Парис-2024 наадамд Парисын нийслэл хотын захад орших Олимпын тосгонд байрлах 14,000 гаруй тамирчин, дасгалжуулагчид 300,000 бэлгэвч бэлтгэсэн гэв.