Үндэсний дээд лигийн “IHC Apes” багийн эзэн О.Мөнхжин өчигдөр мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд багийн зөвшөөрөлгүйгээр 3х3 Про лигт өөр багийн нэр дээр оролцохоор болсон Н.Батбаяр, Э.Цэрэнбаатар, Б.Энхсайхан нартай хийсэн гэрээгээ цуцалж буйгаа зарласан байна. Тодруулбал Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулах гэж буй 3х3 Про лигт оролцох багууд эхнээсээ тодорч байна. Дээр дурдсан Н.Батбаяр, Э.Цэрэнбаатар, Б.Энхсайхан, Н.Ганбаатар нар “Завхан” багаас, Б.Тулуй “Гарьд” багаас тоглохоор болсон байна.
О.Мөнхжин “IHC Apes” баг Н.Батбаяр, Э.Цэрэнбаатар, Б.Энхсайхан нартай хийсэн гэрээгээ цуцална гэв
3 сарын 20
Н.Ганбаатар, Б.Тулуй зэрэг тамирчид Цэрэнбаатарт найдаж Apes багийн нэр дээр бүртгэл хийж амжилгүй, аргагүйн эрхэнд өөр багаас орохоор болсон гэж үзэн, мөн багийнхаа амжилтад оруулсан өндөр хувь нэмрийг нь үнэлж нэг удаагийн сануулга өгөн багтаа үлдээжээ.
“IHC Apes” багийн эзэн О.Мөнхжин өөрийн цахим хуудаснаа доорх мэдэгдлийг гаргажээ.
IHC APES 3x3- т энэ удаа багаараа орно шүү гэж хэлсээр байтал, дур мэдэн толгойлон Завхан гэж бүртгүүлсэн Цэрэнбаатартай Apes баг гэрээгээ цуцалж байна. Би ч Цэркад даатгадаг буруу байж. Бүртгэлийн хугацаа тулсан байсан тул хуучин багийн нэрээ өгчихсөн гэж тайлбарласан. Харамсалтай байна. IHC APES гээд 4 хүний нэр бичих боломжгүй тийм л давчуу байсан байх нь. Мөн багийн удирдлагаас санал асуулгүй, гэрээ ч дуусаагүй байхад Завхан нэрийн доор тоглохоор болсон Энхсайхан, Батбаяр нартай IHC Apes гэрээгээ дуусгавар болгож байна.
Ганбаатар, Тулуй нар нь Apes 3x3 багаараа орохыг удаа дараа хэлж байсан ч, бүртгэлийн өдөр нь тулж ирсэнг мэдээгүй байсан, Цэрка ахдаа найдаж яваад бүртгэл нь дууссан тул аргагүй эрхэнд өөр өөр багаас орохоор болсон гэж үзэн, мөн багийнхаа амжилтанд оруулсан өндөр хувь нэмрийг нь үнэлж нэг удаа сануулга өгөн өнгөрөөж, 3x3 тэмцээнд нь амжилт хүсье.
IHC Apes дуртай нь дураараа аашилдаг баг биш, шалгуур өндөртэй, Дээд Лигийн тэргүүлэх багуудын нэг болсон. Бидэнд бахархал, үнэт зүйл гэж бий. Фанатуудаасаа уучлалт хүсье. 3,2,1 APES!
Сагсан бөмбөгийн 3х3 Про лиг энэ ням гарагт эхэлнэ.