MSports logo
LA28 зуны олимпын эмблемийг Коби Брайнтад зориулж түүний эхнэр Ванесса Брайнт бүтээжээ
  • Н
    Нанва

    8 сарын 13

  • LA28 зуны олимпын эмблемийг Коби Брайнтад зориулж түүний эхнэр Ванесса Брайнт бүтээжээ

    Парист 2024 оны зуны олимпын наадам албан ёсоор өндөрлөж, олимпын бамбарыг 2028 оны зуны наадам болох Лос Анжелес хотод хүлээлгэн өгсөн. Тус хотод өмнө нь 1932, 1984 онуудад зуны олимпын наадмыг зохион байгуулсан бөгөөд Лос Анжелес хотынхон дөрвөн жилийн дараа дахин гурав дахь удаагаа түүх бүтээх гэж байгаа юм. Лос Анжелес хотыг бид домогт сагсчин Коби Брайнтаар төсөөлөхийн аргагүй билээ. Тэгвэл Кобигийн төрөлх хот болох Лос Анжелес-т болох LA28 олимпын наадмын бэлэг тэмдгийг түүний эхнэр Ванесса Брайнт талийгаач нөхөр Коби Брайнтдаа чин сэтгэлээсээ хүндэтгэл үзүүлж, сагсан бөмбөгийн домогт тоглогчийн өвийг тэмдэглэж, Лос Анжелес хотын эрч хүч, үнэт соёлыг илэрхийлсэн LA28 эмблемийг танилцуулжээ. LA28 олимп, LA-паралимпын наадамд зориулан бүтээсэн энэхүү тэмдэг нь Лос Анжелес -ын тамирчид, уран бүтээлчид, идэвхтнүүдийн олон төрлийн түүхийг бичих зорилгоор 2020 онд эхлүүлсэн кампанит ажлын нэг хэсэг гэнэ.

    LA28 зуны олимпын эмблемийг Коби Брайнтад зориулж түүний эхнэр Ванесса Брайнт бүтээжээ

    Тус тэмдэгтэд сагсан бөмбөгийн дүрстэй ижил төстэй элементүүд, тэр дундаа Кобигийн NBA-ийн 20 жилийн карьераа өнгөрүүлсэн Лос Анжелес Лэйкерс багийн нил ягаан, алтлаг өнгийг багтааж, "Хар Мамба" хээг шингээсэн бөгөөд Коби өөрийн карьерынхаа туршид хэрэглэж байсан уг хоч нь түүний цуцашгүй ажил хөдөлмөр, ширүүн өрсөлдөөнийг бэлэгддэг.

    "L", "2", "8" гэх тэмдэгтүүд нь он болон зохион байгуулагч хотыг илэрхийлж байгаа бол "А" үсгийг зориудаар динамик хэлбэртэй үүсгэж, зохион байгуулагч хотын бүтээлч байдал, спорт, өөрийгөө илэрхийлэх чадварыг шингээсэн дижитал зураг юм. Мөн 2028 оны олимпын наадам болтол энэхүү бэлэг тэмдгийн загварыг нэмж хөгжүүлж, явцын дунд өөрчлөгдөнө гэжээ.

    Парисын 2024 оны хаалтын ёслолын үеэр олимпын бамбарыг 2028 оны зуны наадам болох Лос Анжелес хотод хүлээлгэн өгөх үеэр уг LA28 бэлгэ тэмдгийг мөн онцлон харуулсан билээ.