MSports logo
Австралийн брэйк бүжигчин Рэйганы “0” оноотой бүжиг интернэтийг шуугиулж байна
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 13

  • Австралийн брэйк бүжигчин Рэйганы “0” оноотой бүжиг интернэтийг шуугиулж байна

    Парисын олимп Австралийн түүхэнд 18 алтан медальтай хамгийн амжилттай олимп байв. Харин тэднээс хамгийн муу үзүүлэлт буюу 0 оноог Брэйк бүжгийн B ангилалд оролцсон “Рэйган” хожит Рэчил Ганн хүртсэн ч түүний бүжиг цахим орчныг шуугиулж байна.


    Түүнийг хэрхэн олимпын эрхээ авч оролцсонд Австралийн олимпын хорооны ерөнхийлөгч Анна Мирес эргэлзэхэд хүрсэн ч Ганныг улсаа төлөөлөн "Олимпын амин сүнсийг урам зоригтойгоор өгүүлжээ” хэмээн магтжээ. Тэмцээний дараа Парисын гудамжинд Ганн багийнхандаа зориулан бэлдсэн үзүүлбэр үзүүлж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр гарч, түүнийг дэлхий дахинд сайшааж байна.

    Ганн нь соёлын улс төр, гудамжны бүжгийн үүрэг зэрэг судалгаа хийдэг бөгөөд их сургуульд багшилдаг. Өмнө нь жазз, бүжигчин байсан 36 настай тэрбээр нөхөр нь энэ спортод хөл тавьсны дараа 20 гаруй насандаа уран бүтээлээ туурвиж эхэлжээ. 2021 онд Парист, 2022 онд Сөүл хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Австрали улсыг төлөөлөн оролцож байжээ.