MSports logo
Жэйсон Тэйтум: Би сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахгүй.
  • Э
    Энхмандах

    8 сарын 13

  • Жэйсон Тэйтум: Би сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахгүй.

    АНУ-ын эрэгтэй сагсанбөмбөгийн баг Парис  2024 олимпын наадмын алтан медаль хүрсэн бол NBA-ын супер од Жэйсон Тэйтумын тоглох минут хангалтгүй байлаа.


    Мөн Бостон Селтиксийн од өнгөрсөн ням гарагт өөрийн инстаграм хуудсандаа хөгжимчин Винс Степлесийн илгээсэн "Бид Жэйсон Тэйтумын өшөөг авах болно" гэсэн жиргээг сторидоо дахин нийтэлжээ.

    Жэйсон Тэйтум: Би сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахгүй.

    Дюкийн бүтээгдэхүүн хагас шигшээд Сербийг хожсон тоглолтыг оролцуулаад АНУ-ын 6 тоглолтын 2-т нь огт тоглоогүй. Мөн тэрээр алтан медалийн төлөө Францыг хожсон тоглолтод ердөө 11 минут тоглож, 3 хан довтолгоо гүйцэтгэж 1-ийг оновчтой болгож 2 оноотой тоглолтыг дуусгасан.


    Багийн бүрэлдэхүүний хувьд Леброн Жэймс, Кевин Дюрант нарын араас талбайд гарч байсан буюу байрлалдаа 3 дахь сонголт байсан учраас ахлах дасгалжуулагч Стив Керр зарим тоглолтонд тоглуулаагүй, бас минут бага өгч байсан юм. Мөн Жоэл Эмбийдийг Өмнөд Суданы эсрэг, Деррик Уайттай алтан медалийн төлөөх тоглолтод тоглуулаагүй.


    Гэвч Тэйтум "Селтикс"-ийг аваргын цомд хөтөлсөн, сүүлийн гурван улиралд Бүх NBA-ын нэгдүгээр багт багтсан түүнийг хоёрдогч дүр байхыг харах нь гайхшрал төрүүлж байлаа.


    Тэйтум ESPN-ийн Брайан Виндхорст өгсөн ярилцлагадаа: "Олимпын наадам хэцүү туршлага боллоо, гэхдээ би сэтгэл хөдлөлөөс шалтгаалж шийдвэр гаргахгүй." "Хэрэв та яг одоо надаас намайг 2028 онд олимпод тоглох уу гэж асуувал … одоогоос дөрвөн жилийн дараа би энэ талаар цаг гаргаж, бодох болно. Тиймээс би яаж тоглосон вэ гэдгээс хамаарч ямар ч шийдвэр гаргахгүй"


    Магадгүй тэр Лос-Анжелесийн олимпод илүү том үүрэг гүйцэтгэх болов уу, гэхдээ тэр ядаж л Парисаас алтан медаль авсан гэж Scott Polacek нийтэлжээ.


    Эх сурвалж: Bleacher Report Scott Polacek