MSports logo
The MongolZ баг ESL Pro league ийн ээлжит тоглолтоо Испанийн Gentle Mates багтай хийнэ
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 7

  • The MongolZ баг ESL Pro league ийн ээлжит тоглолтоо Испанийн Gentle Mates багтай хийнэ

    Цахим спортын CS2 төрлийн ESL Pro League Season 22 тэмцээн Шведийн нийслэл Стокхолм хотноо амжилттай үргэлжилж байна. Өчигдөр тэмцээний хоёрдугаар шатны гурав дахь тоглолтууд болж өнгөрлөө. Манай The MongolZ багийн хувьд 0-2 амжилттай тун хэцүү байдалд тэмцээнээ үргэлжлүүлсэн ба өчигдөр ижил 0-2 амжилттай байсан Европын GamerLegion багтай 21:30 цагаас тоглолоо.

    Эхний мапд Inferno дээр 13-10 харьцаатай хожсон бол хоёр дахь мап Ancient дээр 13-11 харьцаатай хожигдон 1-1 харьцаатай болов. Шийдвэрлэх гурав дахь мап Nuke дээр 13-7 харьцаатай илүүрхэж, тэмцээнийг цааш үргэлжлүүлэх эрхтэй боллоо.

    The MongolZ баг ESL Pro league ийн ээлжит тоглолтоо Испанийн Gentle Mates багтай хийнэ

    Ийнхүү ESL Pro League-т The MongolZ баг 1-2 амжилттай болсон ба өнөөдөр ижил амжилттай яваа Испанийн Gentle Mates багтай 22:00 цагаас өрсөлдөхөөр боллоо.

    Gentle Mates багтай энэ онд манай баг нэг ч учраа таарч тоглоогүй байгаа. Тус баг нь Valve ranking-т 18-т, Дэлхийн чансаанд 17-т бичигдэж буй баг юм. HLTV-ийн хожих магадлалаар манай багийг 59.1%-тай гэж үзжээ. Хэрвээ өнөөдөр The MongolZ баг өрсөлдөгчдөө буулгаж авбал 2-2 амжилттайгаар тэмцээний хоёрдугаар шатыг цааш үргэлжлүүлэх юм.

    Сонирхуулахад тус тэмцээний Плэй-Офф шатанд Team Falcons болон Team Spirit багууд нэг ч хожигдолгүй 3-0 харьцаатай шалгараад байна.

    The MongolZ баг ESL Pro league ийн ээлжит тоглолтоо Испанийн Gentle Mates багтай хийнэ