MSports logo
Ихэр даамчид Б.Мөнхжин, Б.Анужин нар ДАШТ-д шилдэг 10-т багтсаны анхны Монгол тамирчид боллоо
  • М
    Мөнхбаясгалан

    10 сарын 6

  • Ихэр даамчид Б.Мөнхжин, Б.Анужин нар ДАШТ-д шилдэг 10-т багтсаны анхны Монгол тамирчид боллоо

    Тринидад ба Тобаго улсад 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах шигшээ тэмцээн болж өндөрлөлөө.

    Арван нэгэн орны шилдэг 18 тамирчин оролцсон тус тэмцээнд манай улсаас гурван тамирчин оролцсон. 2024 оны Азийн аварга, их мастер Б.Мөнхжин, хүрэл медальт Дэлхийн даамын холбооны мастер Б.Анужин, дэд мастер Ц.Цацрал нар өрсөлдөв.

    Ихэр даамчид Б.Мөнхжин, Б.Анужин нар ДАШТ-д шилдэг 10-т багтсаны анхны Монгол тамирчид боллоо

    Эмэгтэйчүүдийн ДАШТ-д манай гурван даамчин анх удаа оролцсон бөгөөд Азийн хошой аварга, их мастер Б.Мөнхжин VIII, дэлхийн даамын холбооны мастер Б.Анужин IX, дэд мастер Ц.Цацрал XII байрт шалгарлаа. Б.Анужингийн хувьд долоо дахь өргийн дараачаар дэд байрт эрэмбэтэй байсан ч найм дахь өргөө Украины шилдэг тамирчин Виктория Мотричкод хожигдсоноор тавдугаар байр луу ухарсан. Улмаар сүүлийн өрөгтөө тэнцсэнээр есдүгээр байр эзэлжээ. Тэгвэл их мастер Б.Мөнхжин төгсгөлийн өргүүдээ сайн хийсний ачаар наймдугаар байрт шалгарснаар Монголын даамчдаас ДАШТ-д хамгийн өндөр амжилтыг үзүүлэв. Ц.Цацралын хувьд сүүлийн өрөгтөө тэнцсэнээр 12 дугаарт жагслаа. Энэ удаагийн ДАШТ-д Украины их мастер Виктория Мотричко алтан медалиар энгэрээ мялаасан бол Хятадын Сайяа, Украины Юлия Макаренкова нар мөнгө, хүрэл медаль хүртэв. 

    Ихэр даамчид Б.Мөнхжин, Б.Анужин нар ДАШТ-д шилдэг 10-т багтсаны анхны Монгол тамирчид боллоо

    Мөн ихэр даамчид Б.Мөнхжин, Б.Анужин нар ДАШТ-д шилдэг 10-т багтсаны анхны тамирчид боллоо. Үүнээс өмнө манай даамчдын үзүүлсэн хамгийн өндөр амжилт нь 10-р байр байв. Тодруулбал, 2017 оны ДАШТ-д их мастер М.Нямжаргал 10 дугаар байрт шалгарч байлаа. Тэгвэл насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын даамчдын авсан цорын ганц медалийг 2018 оны рапидын ДАШТ-ээс ДДХМ Н.Мөнхтуяа мөнгөн медаль хүртэж байсан юм. 

    Ихэр даамчид Б.Мөнхжин, Б.Анужин нар ДАШТ-д шилдэг 10-т багтсаны анхны Монгол тамирчид боллоо