Бүгд найрамдах Солонгос Улсад зохиогдож буй "AGP PRO QUALIFIER" буюу мэргэжлийн Бодибилдинг, Фитнесийн олон улсын тэмцээнд МБФХолбооны тамирчин, Монголын Мистер А.Баатар бодибилдингийн хамгийн хүнд жин буюу +90 кг-ын ангилалд эх Монгол улсаа төлөөлөн оролцож шагналт 4- байр эзэлсэн амжилттай оролцсон байна.
Мөн Men’s physique ангилалд өрсөлдсөн МБФХолбооны тамирчин Г. НЯМРАГЧАА эх орноо төлөөлөн оролцож, 4-р байр эзэлсэн амжилт үзүүлжээ. Ийнхүү тэрбээр "Classic physique" ангилалд эхний тавд шалгарсан амжилт үзүүлсэн байна.